Америкийн хөгжимчин Стив Уандер Францын одонгоор шагнуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Америкийн хөгжимчин Стив Уандер Францын одонгоор шагнуулав

Америкийн дуучин хөгжимчин Стив Уандер Францын урлагийн дээд одонгоор шагнуулав. Парист болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Францын соёл урлагийн сайд Фредрик Меттеран шагналыг Стив Уандерт гардуулсан байна. Дуучин анх 1981 онд уг шагналд нэр дэвшиж байсан бөгөөд үүнээс 29 жилийн дараа энэ одонг авлаа гэж "BBC News" мэдээллээ. Эдүгээ 59 настай Стив Уандер нь ганцаарчилсан уран бүтээл хийдэг бөгөөд Грэммийн шагналыг 26 удаа хүртэж байсны дээр "Polar Music Prize", АНУ-ын конгрессийн номын сангаас поп хөгжимд амжилт гаргасны төлөө олгодог ах дүү Гершвиний шагналын эзэн мөн Кок-н Роллын амжилтын танхимын хүндэт гишүүн юм. Францын урлагийн дээд одон нь 1957 онд анх бий болсон бөгөөд дэлхийн соёл урлагт амжилт гаргасан гадаад дотоодын иргэдэд Францын төр засгаас гардуулдаг шагнал ажээ.
                                                                                                                             Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж