Нефтийн үнэ буурлаа | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Архив EPA/JUSTIN LANE

Арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх Brent маркийн нефтийн нэг баррель нь Лондоны түүхий эдийн бирж (Intercontinental Exchange, ICE)  дээр 90 ам.доллараас доогуур үнээр зарагджээ. Хэдэн минутын дараа 89,99- 90,17 ам.доллар болон өссөн байв.

Олон улсын валютын сангийн  мэдээнд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэсэн дүгнэлт гарсны дараа нефтийн үнэ унаж эхэлжээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 27-нд Вена хотноо OPEC-ийн гишүүн орнуудын сайд нарын уулзалт болно. Түүн дээр нефтийн олборлолтын квотыг бууруулна гэсэн хүлээлт байгаа. Үүний дараа нефтийн үнэ эргээд нэг баррель нь 100 ам.доллараас давж магадгүй. Нефть олборлолтын квотыг буулгах нь бараг шийдэгдэх байх. Учир нь OPEC-ийн гишүүн орнуудын  ихэнхийн төсөв нефтийн орлогтоо тулгуурлан бүтээдсэн байгаа юм.

Ш.МЯГМАР


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж