Ким Чен Ун Хөдөлмөрийн намын баяртаа харагдсангүй

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун Хөдөлмөрийн намын баяртаа харагдсангүй

Ким Чен Ун.

Фото: Илья Питалев / РИА Новости

 

Хойд Солонгосын лидер Ким Чен Ун Солонгосын Хөдөлмөрийн нам байгуулагдсан 89 жилийн ойд оролцсонгүй. Өмнөдийн “Ренхап” энэ тухай мэдээлэхдээ есдүгээр сарын 3-наас хойш Ким Чен Ун олны өмнө харагдаагүйг онцолжээ.

 

Өмнөд Солонгосын хоёр Солонгосыг нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Пен Чоль мэдэгдэхдээ, Ким Чен Уныг эрүүл саруул гэсэн бөгөөд тэр мэдээг Хойд Солонгосын армийн улс төрийн товчооны дарга Хван Пен Согийн мэдэгдэлд үндэслэгдсэн гэв. Хойд Солонгосын өндөр тушаалтан Инхонд айлчлахдаа өмнөдийн ерөнхийлөгчид Кимын мэндчилгээг дамжуулжээ.

 

Өмнө нь Ким Чен Уныг хоёр өвдөгтөө мэс засал хийлгэсэн гэх мэдээлэл байлаа. Бага Кимыг харагдахгүй болохоор түүнийг цэргийн эргэлтийн үеэр гэрийн хорионд  оруулсан гэх яриа ч гарч  байна. Одоо Хойд Солонгосыг түүний 27 настай охин дүү захирч байгаа сурагтай.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж