Гадаад харилцааны ажилтнуудын сургалт амжилттай өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны ажилтнуудын сургалт амжилттай өндөрлөв

Гадаад харилцааны яаман дээр 10 дугаар сарын 6-нд эхэлсэн аймаг болон нийслэлийн дүүргүүдийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудын нэгдсэн сургалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжлэв.

Сургалтын үеэр Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Л.Галбадрах “Гадаад харилцааны тухай хуулийн төсөл, гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтыг хангах хүрээнд төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа”, ахмад дипломатч Л.Дашпүрэв   “Дипломат ёс зүй”,  Дипломатын академийн Ерөнхий менежер Л.Баттулга  “Хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа”, ахмад дипломатч Н.Нямжав “Консулын үйл ажиллагаа” болон “Төрийн дипломат ёслолын практик зарим асуудал”, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Дорноговь аймгийн гадаад хамтын ажиллагаа, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын тухай” зэрэг сэдвээр лекц уншиж оролцогчдын асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө.

ГХЯ-наас жил бүр зохион байгуулдаг сургалт энэ удаа 3 хоног үргэлжилсэн бөгөөд сургалтыг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан юм.Танхимын сургалтаас гадна Дорноговь аймаг болон БНХАУ-ын Эрээн хотын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай газар дээр нь танилцах, туршлага судлах боломжийг олгосноороо өмнөх сургалтуудаас онцлог, илүү үр дүнтэй боллоо гэж сургалтад оролцсон нийслэл, орон нутгийн  гадаад харилцааны ажилтнууд санал нэгтэй дүгнэж байна.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж