Амьдралаа сайжруулах 11 алхам

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Амьдралаа сайжруулах 11 алхам

1.Ирээдүйгээ тодорхойл.

Өөрийнхөө амьдрахыг хүсч байгаа амьдралаа тодорхойл. Эзэмшихийг хүсдэг онцлог шинж, ур чадваруудыг тодорхойл. Өөрөөсөө илүү томоор бод. Царс модны боргоцой хэзээ ч аварга том царс мод болох талаар боддоггүй шүү дээ. Өөрийгөө тэл. Таньд байгаагаас тань илүү, мөрөөдөж байснаас тань ч илүү хүч чадал байгаа.

2. Зорилгодоо хүрч чадах хүн бол.

Та “ирээдүйн” өөрийнхөө төлөө, зорилгынхоо төлөө ур чадвар, мэдлэг, харилцаа, зан байдлаа хөгжүүлбэл таны зорилгууд өсөлт хөгжлийн үр дүн болж чадна. Өөрийн сонгосон салбартаасудалгаа хийх нэмэлт цаг гарга.

3. Өгөх ёстойгоосоо илүүг өг.

Хэн нэгэн өгөх ёстойгоосоо илүүг өгөхөөс илүү ахицтай зүйл үгүй юм. Бусад хүмүүсийн хүлээлтээс үргэлж илүүг хийдэг бай. Өгөөмөр зангаа бусдад батлан харуулах хэрэггүй. Хийж байга зүйлээ чанартай хий.

4. Дуртай зүйлдээ цаг гарга.

Хэрэв та сэтгэл хангалуун амьдарч чадахгүй байгаа бол өөрийнхөө боломж, потенциалыг үгүй хийж байна гэсэн үг. Таны үйлдэл таны хийж байгаа ажилтай адил хувь нэмрийг оруулдаг. Дуртай зүйлээ олж нээх нь таны дэлхий ертөнцөд авчрах үнэ цэнийг олж нээж байна гэсэн үг.

5. Дотоод хүрээллээ сайжруул.

Бид өөрсдийгөө харилцааны чухал хэсэг гэж тодохойлдог. Та цаг хугацааныхаа ихэнх хэсгийг хэнтэй ойр дотно өнгөрүүлж байна гэдгээ судал. Энэ хязгаараас даван гарч, таныг илүү сэтгэл хангалуун амьдрахад туслах хүмүүстэй холбогд.

6. Дуусгаагүй асуудлаа шийд.

Та үүнтэй санал нийлж ч болно,нийлэхгүй ч байж болно. Уучлал гуйх шаардлагатай бол уучлал гуй, айдастайгаа нүүр тул, өр зээлээ төл,талархлаа илэрхийл. Өчигдрийн асуудалд хамаг хүчээ барах хэрэггүй. Өнгөрсөн үеийнхээ хязгаарыг эвдэж, өсч хөгжиж эхэл.

7. Одоо байгаа дадал зуршил, хуваарийнхаа талаар бодож үз.

Таны жирийн өдөр хэрхэн өнгөрч байгааг тодорхойлж, өдрийнхөө хэв маяг бүрийг дахин бодож үз. Очдог газраа, уулздаг хүмүүсээ, цагаа зарцуулдаг зүйлсээ өөрчил эсвэл өргөжүүл. Шинэ зүйлсийг туршиж үз. Шинэ хэл сурч, өөр газар оч. Өөрийнхөө бодит боломжуудыг тодорхойл.

8. Гэрэлт.

Таньд тулгамдаад байгаа асуудалд бухимдахаа боль. Амьдрал шударга биш санагдаад байгаа бол тухайн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэж дуусга. Өөрт тохиолдсон азгүй байдлаа бүтэлгүйтэл гэж бодохоос илүү алдаагаа засах боломж гэж хар. Зүгээр л асуудлыг өөрөөсөө чөлөөл. Ингэснээр та өсч хөгжиж чадна.

9. Өөртөө хатуу бай.

Амьдралдаа хүйтэн хөндий, хайнга хандана гэдэг бол төлөвлөгөөгөө сүйтгэж байна л гэсэн үг. Овоо хараагаа алдахгүй байж, хувийн сахилга батаа сайжруул. Өөрийгөө идэвхижүүлэх урлагийг эзэмш. Заримдаа жижиг зүйл ч маш их асуудал болдог.

10. Өөрийгөө сайжруул.

Зорилго, үзэл бодол, айдас, мөрөөдлүүдээ тэмдэглэж бич. Жилд дор хаяж нэг удаа түүнийг хянаж бай. Өөрийнхөө үндсэн үнэт зүйл, төрөлх оюун ухаан болон тохиолдож байгаа нөхцөл байдлыг тодорхойлох хэв маягуудыг эрэлхийл. Таны амьдрал ямаршуу байгааг ойлгож ухаар. Амьдралынбайгалийн циклийг анзаар. Өөрийгөө таньж мэд.

11. Өөртөө хөрөнгө оруул.

Жил бүрийнхээ орлогоосоо шинэ зүйлс авах, өөрийн потенциалийг сайжруулахын тулд багш хөлслөх тодорхой мөнгө хадгал. Өөрийнхөө системийг сайжруулж, мэргэжилтэнд хандаж, тусгай хурал цуглаанд хамрагдаж, судалгааны группыг хөгжүүлж, зөвлөлийн баг бүрдүүл. Та бол өөрөө өөрийнхөө бодит хөрөнгө. Ирээдүйд ямар хүн байхыг хүсч байна, түүндээ хүрэхийнтулд өнөөдрөөс ахиц дэвшил гарга.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж