Харуусал дагуулсан “Өвлийн ичээ”

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Харуусал дагуулсан “Өвлийн ичээ”

Өвлийн улирал айлчилсан намуухан салхилах нэгэн хөндийд Айдин хөгшин дэн буудал ажиллуулж амь зуудаг. Тэрээр өөрийн гэргий залуухан царайлаг бүсгүй Нихал, нөхрөөсөө салсан эгч Несягийн хамт амьдарна. Боловсролтой егзөр хөгшин, тосгоныхоо хамгийн баян эрхэм Айдин гэдгээрээ алдартай. Хэдийгээр залуу насандаа жүжигчин байсан ч өтлөхийн хэрээр дэн буудлын эзнээс хэтэрсэнгүй. Айдин хөгшний егзөр зан түүний гэргий залуухан бүсгүй Нихалийг залхааж, анх хайрласан хайрын галыг бөхөөснийг тэрээр мэддэггүй. Харин цаг агаар хүйтэрч цас унахын хэрээр Айдиний дэн буудал өөрийг нь үзэн ядагчдаар дүүрсэнийг харсан тэрээр дэн буудлаасаа явахыг хүссэн ч чадалгүй эргэн ирдэг. Эцэст нь дэн буудал уурсал, харууслаар дүүрсэн “Өвлийн ичээ” болж хувирсан байлаа.

Цаг хугацааны эргүүлэг, бардамнал, хэн нэгэн хэн нэгнийгээ эрэлхийлэн тэмцэх тэмцэлийг харуулсан “Өвлийн ичээ” кино өчигдөр “Тэнгис” кино театрт гарлаа. “Канны олон улсын кино наадам 2014”-өөс “Алтан навч” буюу гранпри шагналыг эх орондоо авчирч чадсан тус бүтээлийн найруулагчаар Туркийн найруулагч Нури Билгэ Жэйлан ажиллажээ. Нури Билгэ Жэйлан найруулагч нь Каннын наадмаас 2003 онд Гранпри шагнал анх “Узак буюу Зай” бүтээлээрээ хүртэж байсан бол 2006 онд “Уур амьсгал” киногоороо  Каннын кино наадмаас “FIPRESCI” шагнал, “Гурван сармагчин” бүтээлээрээ 2008 онд шилдэг найруулагчийн шагналыг Каннын кино наадмаас удаа дараа хүртсэн бөгөөд дахин 2014 онд “Өвлийн ичээ” киногоороо “Алтан навч” шагналын эзнээр тодорчээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж