Хадгаламж жилийн өмнөхөөс 30 орчим хувиар өсчээ | News.MN

Хадгаламж жилийн өмнөхөөс 30 орчим хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Хадгаламж жилийн өмнөхөөс 30 орчим хувиар өсчээ

Монголбанкнаас наймдугаар сарын “Мөнгөний тойм” судалгааг гарган нэгтгэжээ. Энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар хадгаламж өмнөх сараас 2.1 хувь буюу 151.6 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 29.7 хувь буюу 1595.9 тэрбум төгрөгөөр өсч 6964.5 тэрбум төгрөг болсон байна. 

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 3.5 хувь буюу 68.3 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 дахин их буюу 1172.3 тэрбум төгрөгөөр өсч 1876.0 тэрбум төгрөг болов. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж  өмнөх сараас 1.1 хувь буюу 38.5 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 9.3 хувь буюу 304.2 тэрбум төгрөгөөр өсч 3571.0 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Гадаад валютын хадгаламжийн хувьд, өмнөх сараас 2.9 хувь буюу 44.8 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 8.5 хувь буюу 119.4 тэрбум төгрөгөөр өсч 1517.4 тэрбум төгрөг болжээ.

Эдгээр нийт хадгаламжийн 78.2 хувь нь төгрөгийн, 21.8 хувь нь валютын хадгаламж байгаа ажээ.

Б.МИШЭЭЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-10 202.179.7.194

arduud yugaa hadgalah ve dee honogiin hoolondoo hurch yadaj bna shuu dee

Avatar

zochin 2014-10-10 150.129.143.33

yahav dee bondiin mungiig huvaaj avsan humuus l hadgalamjindaa hiij bgaa shd . ah duu nar ni l hadgalaad huugeer ni huvidaa mungu bosgoj bgaa shd yaduu arduud yugaa hadgalah ve dee honogiin hoolondoo hurch yadaj bna shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж