Монголбанкнаас наймдугаар сарын “Мөнгөний тойм” судалгааг гарган нэгтгэжээ. Энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар хадгаламж өмнөх сараас 2.1 хувь буюу 151.6 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 29.7 хувь буюу 1595.9 тэрбум төгрөгөөр өсч 6964.5 тэрбум төгрөг болсон байна.
Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 3.5 хувь буюу 68.3 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 дахин их буюу 1172.3 тэрбум төгрөгөөр өсч 1876.0 тэрбум төгрөг болов. Харин иргэдийн төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.1 хувь буюу 38.5 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 9.3 хувь буюу 304.2 тэрбум төгрөгөөр өсч 3571.0 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Гадаад валютын хадгаламжийн хувьд, өмнөх сараас 2.9 хувь буюу 44.8 тэрбум төгрөгөөр буурч, жилийн өмнөхөөс 8.5 хувь буюу 119.4 тэрбум төгрөгөөр өсч 1517.4 тэрбум төгрөг болжээ.
Эдгээр нийт хадгаламжийн 78.2 хувь нь төгрөгийн, 21.8 хувь нь валютын хадгаламж байгаа ажээ.
Б.МИШЭЭЛ