Сайхан хөлтэй болох нууц

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Сайхан хөлтэй болох нууц

Сайхан хөлтэй болох боломж хүн болгонд бий. Зөвхөн нууцын нь л мэдэх хэрэгтэй. Хэрэв та хөлийнхөө өө, алхааг засахыг хүсч байгаа бол доорхи дасгалуудыг хийгээд үзээрэй.

Нэг дэх алхам: 
Хоёр сандлын хооронд  хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсоно.
Хоёр дахь алхам:
Нуруугаа цэхэлж, цээжээ тэнийлгэн, өвдөг дээрээ сууж босно.  Гэхдээ гүйцэд суухгүй гэдгийг анхаар. Энэ дасгалыг арван удаа хийгээрэй.
Гурав дахь алхам:
Энэ дасгалыг хийхэд танд матрас, хийлдэг  том бөмбөг хэрэгтэй. Матрас дээр бөмбөгөө тавиад дээр нь өвдөглөж хэвтэнэ. Гараа урагш сунгасан хэвээр хөлөө нэг нэгээр өвдгөөр нь нугална. Уг дасгалыг мөн тус бүр арван удаа хийгээрэй.
Дөрөв дэх алхам:
 Хийлдэг бөмбөгийг  ардаа аван нуруугаараа хана налан зогсоно. Гараа цээжиндээ авч бөмбөгийг унагаахгүйн хичээн, 90 градус хүртэл сууж арав хүртэл тоолоод босч хоёр секунд хиртэй зогсоод дасгалаа дахин хийгээрэй.
Эдгээр дасгалыг эхний өдөр 5 минут, дараа өдөр 10 минут гэх мэтээр хугацааг нь нэмж хийгээрэй.  Дасгал хөдөлгөөн хийх нь тоонд биш, чанартай хийхдээ байдаг гэдгийг санаарай.
 
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж