Т.Санчир, сүү, сартай өдрүүд

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Т.Санчир, сүү, сартай өдрүүд

Даваагаас пүрэв гариг буюу аравдугаар сарын 6-9-ний өдрүүдийн твиттерийн голлох үйл явдлыг түүвэрлэн хүргэж байна.

 

CҮҮ АРИЛДАГГҮЙ

Амралтын өдөр буюу өнгөрөгч ням гаригт/10,05/ жиргээчдийн дунд "Сүү арилдаггүй" мэдээлэл тархсан. Харин энэхүү жиргээ даваа гаригт олны анхаарлыг эргэн татсан юм. Жиргээч : Орон сууцныхаа ээжүүдэд болон эхчүүдэд дээжээ өргөхдөө болгоомжтой байхыг сануулсан нь бодох асуудлын нэг болоод байна.

Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Цайны дээжээ өргөхдөө үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө. Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй.

Энгийн хирнээ маш хүчтэй засал боловч энэхүү үйлдлийг хийхдээ бас анхаарах зүйл байнаа байна.

: Ээжээ ээжээ… ” :-))) сүү ч арилдаггүйм даа

 

Т.САНЧИР ЯПОНД ТОГЛОХ УУ?

Азийн зуны спортын наадам дөрвөн жилд нэг удаа болдог. "Пусан-2002" наадамд анхлан оролцож байсан Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг "Инчён-2014"-т өндөр амжилтыг гаргаж, шилдэг 16 багаас наймд шалгарсан билээ. Мөн Монголын багийн Т.Санчир Ази тивийн шилдэг гурван сагсчны нэгээр тодорсон. Азид төдийгүй дэлхийн нийт тэр дундаа Америкийн спортын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд орж ирсэн Монгол Улсын эрэгтэй багийг Олимпийн наадамд орох баг хэмээн үнэлээд байгаа. Харин энэ долоо хоногт Монголын шигшээ багийн гол тоглогчын нэг Т.Санчирт Япон улсаас тоглох урилга ирсэн талаар мэдээлэл цацагдсан.

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж мягмар гаригт (10.08) твиттер хуудсаараа дамжуулж “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн “жиргэсэн” юм.

Энэ талаар бид Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогтоос тодруулахад, "Тиймээ, өчигдөр /10,07/ Японоос Т.Санчир руу ярьсан нь үнэн. Энэ тухайгаа ч тэр надад хэлсэн. Гэхдээ одоогоор Японы ямар багт, ямар нөхцөл болзолтой урьж байгаа нь хараахан тодорхой буй байна. Үнэхээр мэргэжлийн багтаа өндөр болзол, нөхцөл амлаж байгаа бол залуу хүний амьдралд тустай л хэрэг шүү дээ. Би хорих эрх байхгүй. Сонирхогчдын баг биш байх гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр манай Т.Санчир чинь гэр бүлтэй, хүүхэдтэй хүн. Тэднийхээ хамт амьдрах, цаашид спортдоо хөгжиж дэвжих нөхцөл бололцоог хангасан санал ирвэл татгалзах аргагүй шүү дээ." гэсэн байна. 

 

САР ХИРТЭЛТ БОЛЛОО

Австралийн сансар судлаачдын мэдээлснээр аравдугаар сарын 8-ны өдөр сар хиртэлт боллоо. Энэхүү сарны хиртэлт Австрали тивд илүү тодоор үзэгджээ. Мөн БНСУ-ын бас тод ажиглагдсан байна. Ингээд Австрали болон БНСУ-д үзэгдсэн сарны үзэгдлийн фото агшныг хүргэж байна. Ийм үзэгдэл өнгөрсөн жил хоёр удаа тохиосон бол дараагийн үзэгдэл нь 2038 онд тохиох ажээ. Нэмэлт фотог ЭНД дарж үзнэ үү.

БНСУ-ын Сөүл хотын Намсан цамхаг. 2014.10.08  (УБ-ын цагаар 19.00)

Австралид,

 

ЖИРГЭЭЧДИЙН МЭДЭЭЛЭЛ:

Банкнууд "хулгайн" програмаасаа татгалзаад эхэллээ. Ингээд бага багаар оюуны өмч, зохиогчийн эрх дээдлэгч орон болчих юм биш үү

1 Харж байхад ард түмнийг зөв зүйлд уриалан дуудах шалтгаанаа зөв олчихвол улс орон хөл дээрээ босч чаддаг юм шигээ, улс төрчид уралцах биш..

Билгүүн @Gumpaa 1 Монгол даяар сайд болох гэсэн суудлаа авж үлдэх гэсэн хор хутгалдаж байна гэнээ.

Монгол улсын валютын нөөц дууссан тухай/$/сонслоо .Монгол банк тайлбар өгнө уу

Барилгаас дахин 3 хүн унаж, амь насаа алдсан байна. Барилгын осол зүгээр л өвөл зам дээр халитарла гэдэг шиг энгийн зүйл болж. Яах ёстой юм боло:((

 

Эбола гэж голын нэр дэлхийд ингэтлээ танил болох гэж. Европууд нутгийг нь ухаж сүйдэлсний хариу гэж боддым бна эболаг

АНУ-д бүртгэгдээд байсан Эболагийн халдвар авсан анхны иргэн болох 42 настай Томас Эрик Данкан өчигдөр өглөө нас барсан талаар мэдээлж байна. Түүнийг Техас мужын Даллас хотын төв эмнэлэгт тусгаарлан эмчилж байсан ч харамсалтай зүйл тохиолдлоо хэмээн тус мужийн эрх баригчид мэдээлсэн байна.

Эбола вирус анх 1976 онд Судан улсын Нзар болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ямбуку гэдэг хоёр сууринд нэгэн зэрэг дэгджээ. Ямбуку суурин Эбола голын дэргэд байдаг учир, өвчинд энэ нэрийг өгчээ. Эбола вирустэй холбоотой нутгийн ардуудын дунд тархсан нэгэн түүх бий. Ямбуку суурингаас хойд зүгт орших нэгэн гол ус, ургамал ан амьтан жигдэрсэн диваажин мэт гайхамшигтай газар байсныг Европын хүмүүс хөрсөн дороо асар их баялагтайг нь тогтоосноос хойш хоёрхон жилийн дотор цөмийн бөмбөг дэлбэрсэн мэт аймшигтай газар болгож хаясан ажээ. Үргэлжлэлийг http://www.hiub.mn-с уншаарай.

 

 

 

ФОТО ЖИРГЭЭ, ФОТО АМРАХ АГШИН, ФОТО МЭДЭЭЛЭЛ:

Түмэнбаатар Бүдээхүү@budeekhuu  Энэ нөхрийг эболаг даруулахаар Африк явуулья гэнээ:-))

 

Oyungerel Ts.@oyunlt  Хүмүүсийг элдвээр хэлээд байхаар нь би үнэхээр сагс үзээгүйм болов уу гэж эргэлзээд авсан зургаа шалгаж үзлээ шд.

 

Хуралдай@huraldai Oct 6 Төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулаж байгаа нэг жишээ. Зөв зүгээр байгаа замын хашлагуудыг сольж байна.

 

 

Улаанбаатар хотын хамгийн гоё хөгжимт усан оргилуур 🙂

 

5Хөвсгөл аймгийн Хорьдол сарьдагийн нуруунд 70 гаруй метр өндрөөс буудаг Арсайн хүрхрээ.

 

Ийм нэг зураг байна.
 

@Amana_L Өнөөдөр/10.07/ нээлтээ хийх Бээжингийн гудамжны зам ийм сайхан болсон байна даа.

 

Гэрэл зураг түүх өгүүлнэ.

 

Enkhtushig Lhagvasuren (Л. Энхтүшиг) 1986 он, "Их Цэвэрлэгээ" гэнээ. Бид ч коллективтой, хариуцлагатай нийгэмд амьдарч байсан юм. Харин зарим хүмүүс үүнийг дарангуйллын нийгэм ч гэдэг.

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж