Италийн ерөнхий сайд багаа дэмжжээ | News.MN

Италийн ерөнхий сайд багаа дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Италийн ерөнхий сайд багаа дэмжжээ

Дөрвөн жилд нэг удаа болдог волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали улсад болж байна. Милан хотын “Mediolanum Forum” ордонд лхагва гаригт /10,08/ Итали-АНУ-ын багийн тоглолт болсон бөгөөд зохион байгуулагч орны баг хожсон билээ. Харин энэхүү тоглолтыг Италийн ерөнхий сайд Маттео Ренци үзэж, баг тамирчдаа дэмжсэн байна. Мөн тэрээр тоглолтын дараа шигшээ багтайгаа уулзаж, ярилцжээ. Маттео Ренци сельфи зургаа даруулахаа ч мартсангүй.

Одоо гуравдугаар тойргийн сүүлийн тоглолтоо Италийн баг ОХУ-ын бүсгүйчүүдтэй хийх бөгөөд тоглолт баасан гаригт буюу аравдугаар сарын 10-нд болох юм. Өнөөдөр АНУ-ОХУ-ын багуудын тоглолт болох юм.   

Сануулахад, есдүгээр сарын 23-нд Итали улсад эхэлсэн ДАШТ-д шилдэг 24 баг өрсөлдсөнөөс зургаан баг гуравдугаар тойрогт шалгарсан. “Е” хэсгээс Итали, БНХАУ, Доминикан БНУ болон “F” хэсгээс Бразил, АНУ, ОХУ-ын багууд цааш өрсөлдөх эрхийг авсан бөгөөд эндээс ДӨРВӨН баг медалийн төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Ч.ШАРХҮҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж