Т.Баярцэцэг оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ | News.MN

Т.Баярцэцэг оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Т.Баярцэцэг оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Aрабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Энэ дасгалд 28 буудагч өрсөлдсөнөөс БНСУ-ын Ким Жихуё алтан медаль хүртэж, Т.Баярцэцэг, Польшийн Клаудия Брес нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр/10,08/ эрэгтэйчүүдийн 50 метрийн гар буу болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Монголын баг тус тус IV байрт шалгарсан бол өнөөдөр Т.Баярцэцэг медалийн тавцанд зогслоо.

Т.Баярцэцэг оюутны ДАШТ-ий гурав дахь медалиа хүртэж байна. Тэрээр 2012 онд ОХУ-ын Казань хотноо болсон IV дэх удаагийн ДАШТ-ээс багаар болон хувийн төрлөөр хүрэл медаль хүртэж байжээ.

Т.Баярцэцэгийн хувьд өнгөрөгч есдүгээр сард Испаний Гренадад хотод болсон буудлагын ДАШТ-ээс энэ дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нарын хамтаар МӨНГӨ, "Инчён-2014" Азийн наадмын хийн гар бууны 10 метрийн дасгалд ХҮРЭЛ медалийг хүртээд байсан юм.

"Инчён-2014" эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар хүрэл медаль хүртлээ. 2014.09.20, БНСУ, Инчён хот.

Эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын (Rapid) ганцаарчилсан төрөлд БНСУ-ын тамирчин Ким Ми Со түрүүлж, оюутны дэлхийн аварга болсон бол, ОХУ-ын тамирчин Александр Малиновшка удаалж, ОУХМ Т.Баярцэцэг хүрэл медаль хүртлээ. 2012.09.07, ОХУ, Казань хот.

 

Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх оюутны ДАШТ-д Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй гар буу, эмэгтэй урт бууны мэргэн буучид өрсөлдөж байна.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй гар буу

1. ОУХМ Э.Даваахүү
2. СМ Н.Цэрэнтогтох
3. СМ О.Төгөлдөр (Залуучуудын дэлхийн аварга, багаар)

Эмэгтэй гар буу

1.ОУХМ Т.Баярцэцэг
2.ОУХМ Ө.Өлзийням
3. СДМ Б.Сувд-Эрдэнэ

Эмэгтэй урт буу

1. ОУХМ О.Янжинлхам
2. ОУХМ Г.Нандинзаяа
3. СМ М.Түвшинжаргал

Багийн дасгалжуулагч МУГД Л.Ундралбат ажиллаж байна. Тэмцээн үргэлжилж байна.

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-09 150.129.141.59

Bayar hurgie. 1. Gundegmaa-Monkhbayar-Monlhzul 2. Monkhbayar-Monkhzul-Gundegmaa 3. Monkhzul-Gundegmaa-Monkhbayar ali neg daraallaar ni Rio giin olipoos medall abaad 3 n saikhan Mongol busgui mini medaliin tavtsand zogsoj baigaarai.

Avatar

Bayar hurgie 2014-10-09 150.129.141.59

Bayar hurgie. 1. Gundegmaa-Monkhbayar-Monlhzul 2. Monkhbayar-Monkhzul-Gundegmaa 3. Monkhzul-Gundegmaa-Monkhbayar ali neg daraallaar ni Rio giin olipoos medall abaad 3 n saikhan Mongol busgui mini medaliin tavtsand zogsoj baigaarai.

Avatar

zochin 2014-10-09 150.129.141.123

bayar hurgie. dahin neg mergen buuch busgui huch turen orj irj baigaad uneheer bayartai bna.

Avatar

Зочин 2014-10-09 150.129.141.180

Khet ert buuraltaj bui usiig butsaaj kharluulakh bolomjtoi. Shinjlekh ukhaanii batlagdsan arga: healthnewsmn.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж