Л.Болд сайд Хойд Америк, Монголын бизнес зөвлөлийн хуралд үг хэлэв | News.MN

Л.Болд сайд Хойд Америк, Монголын бизнес зөвлөлийн хуралд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Л.Болд сайд Хойд Америк, Монголын бизнес зөвлөлийн хуралд үг хэлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 10 дугаар сарын 7-8-нд Улаанбаатар хотноо болж буй Хойд Америк, Монголын Бизнес зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, үг хэлэв.

Тэрбээр Монгол Улсын гадаад харилцааны бодлогод гуравдагч хөршийн эзлэх байр суурь, түүний дотор АНУ, Канад Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар тус зөвлөлийн төлөөлөгчдөд мэдээлэл хийснээс гадна өнгөрсөн жилийн хугацаанд гадаад харилцаанд гарсан ахиц, дээд, өндөр айлчлалуудын үр дүнгийн талаар танилцуулан төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан байна.

Хойд Америк, Монголын Бизнес зөвлөлийн хурал нь Улаанбаатар хот, Вашингтон хот, Оттава хотноо жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улс, АНУ болон Монгол Улс, Канадын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилготой байгууллага юм.

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-09 127.0.0.1

Улсын мөнгөөр зугаалахаа зогсоовол чиний буян тэр шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж