Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалт боллоо

НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан зохион байгуулсан ИТХ дахь Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалта өнөөдөр Хангарьд ордонд анх удаа зохиогдож амжилттай өндөрлөлөө.

Тус уулзалтад нийслэл  болон есөн дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгүүдийг төлөөлж дарга, дэд дарга, ажлын албадын ажилтан, төлөөлөгчид оролцсон юм. Уулзалтад мөн Нийслэлийн Ардчилсан намын дарга Э. Бат- Үүл оролцов.

Тус уулзалтаар нийслэл болон дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгүүдийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах болон  намын бүлэг түүний төлөөлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн сурталчилах талаар санал солилцлоо. Мөн НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б. Отгонбаяр үйл ажиллагааны цаашдын зорилтын талаар дүүргийн төлөөлөгч нарт танилцуулав.

Дүүргийн төлөөлөгчид уулзалтын зорилтыг дэмжиж, цаашид нийслэлийн Ардчилсан намын бүлэгтэй нягт уялдаа холбоотой ажиллахаа мэдэгдлээ. Бүлгүүдийн уулзалт, арга хэмжээг тогтмол хийж байх санал дэвшүүлж, төлөөлөгчид дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Ийнхүү тус үйл ажиллагааг улиралд нэг удаа хийж байхаар тогтон, дараагийн уулзалтыг Хан- Үүл дүүрэгт зохион байгуулахаар боллоо.

Г.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж