Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Ази, Европын парламентын түншлэлийн уулзалтад оролцов

Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Ази, Европын Парламентын (ASEP) 8 дахь удаагийн түншлэлийн уулзалт болов.

“Ази, Европын яриа хэлцлийг идэвхжүүлэх, тогтвортой хөгжил, засаглалын бүтцийг бэхжүүлэхэд Парламентын үүрэг роль” сэдвийн дор болсон уг уулзалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал оролцож Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Монголын Парламент 2016 онд Улаанбаатар хотноо Ази, Европын Парламентын (ASEP9) 9 дэх удаагийн түншлэлийн уулзалтыг зохион байгуулах саналыг дэвшүүлсэн талаар мэдэгдэв. 

Энэхүү уулзалт нь эдийн засаг, санхүүгийн засаглалын бүтэц, тогтвортой хөгжил болон хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн бөгөөд Ази, Европын 40 гаруй улсын Парламентын тэргүүн, удирдлагууд оролцов. Уулзалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оруулах Тунхаглалыг батлав.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж