Өрсөлдөх чадвараараа Орхон шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Өрсөлдөх чадвараараа Орхон шалгарлаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Конрад Аденауэр” сан хамтран  зохион байгуулсан Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган өнөөдөр өндөрлөлөө. Өчигдөр эхэлсэн чуулганыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан нээж үг хэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү өндөрлөж байгаа юм. Чуулганд оролцохоор аймаг бүрийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгуудын  Худалдаа, аж үйлдвэрийн танхимын албаныхан, “Конрад Аденауэр” сангийн төлөөлөгчид оролцсон юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос боловсруулан гаргаж эхэлсэн бөгөөд ингэхдээ статистик мэдээлэл болон аймаг бүрээс авсан санал асуулгын үр дүнг үндэслэн 180 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Тухайлбал, үүгээр аймгуудын дэд бүтцийн нөхцөл байдал, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ ямархуу байгааг тодорхойлсон байна. Тэгвэл өрсөлдөх чадварын ерөнхий үзүүлэлтээр Орхон, Өмнөговь, Дархан-Уул аймаг тэргүүлсэн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми хэлсэн юм.

Ийнхүү аймгуудын өрсөлдөх чадварыг анх удаа харьцуулан судалж буй нь аймгууд өөрсдийн хөгжлийн бодлого, стратегиа төлөвлөх, үнэлэх боломжийг олгож байгаа бөгөөд орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хөгжлийн бодлогоо илүү нягт уялдаатай төлөвлөх боломж бүрдүүлэх ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж