Энэхүү “НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хүйсийн тэгш эрх ба хөгжлийн Байгууллага” хэмээх нэртэй агентлаг нь ирэх оны эхээр үйл ажиллагаагаа явуулж эхлэх ба өнөө хүртэл энэ чиглэлээр ажиллаж ирсэн дөрвөн бие даасан хэсгийг өөртөө нэгтэх юм байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги-мун “НҮБ Эмэгтэйчүүд нь хүйсийн тэгш байдал, дэлхийн хэмжээнд байгаа хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг явуулах үйл ажиллагаа, арга барилд нь илүү өргөн боломж олгож, хувь нэмэр оруулна” гэж онцлон хэлжээ.
Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Asha-Rose Migiro санал нэгтэй сайшаан баталсныг “түүхэн үйл явдал” гэж дүгнэсэн байна.
“Super” хэмээн дүгнэгдэж буй энэ байгууллага нь НҮБ түүхэндээ эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудалд анх удаа “цорын ганц бөгөөд онцгой эрхэм” байгууллагатай болж байгаа хэрэг юм гэж дэд ерөнхий нарийн бичгийн дарга онцлон хэлсэн байна.
BBC-гийн Нью Йорк хот дахь сурвалжлагч Том Лейн НҮБ-ын төв байранд болсон олон орны дипломатуудын дөрвөн цаг үргэлжилсэн бүгд хуралдаанд байлцсан бөгөөд энэ байгууллага нь НҮБ-ын гол суперагентлаг болно гэдэгт дипломатууд найдаж байна гэж сурвалжлагч ярьжээ. Энэ байгууллага жилд 1 тэрбум долларын төсөвтэй байх ба дарга нь НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн даргын албыг давхар хаших ажээ.
Лейн “НҮБ-ын ажилтнууд Мянганы зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ Эмэгтэйчүүд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна” гээд “2015 оноос өмнө хэрэгжүүлэх ёстой хэд хэдэн гол зорилт байгаа бөгөөд тэдгээрийн дотор эдүүгээ хүртэл олигтой ахиц гарахгүй байгаа эхчүүдийн эндэгдлийг бууруулах тухай асуудал байгаа юм байна” гэжээ.
Мичелле Бачелет. Бүгд Найрамдах Чили улсын ерөнхийлөгч асан Мичелле Бачелет энэ шинэ байгууллагын даргаар/ерөнхийлөгчөөр/ сонгогдох төлөвтэй байгаа аж. Болох эсэх асуудлаар ирэх есдүгээр сард НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга шийдвэр гаргана. Мөн Руанда улсын гадаад хэргийн сайд болон зэвсэгт мөргөлдөөний үеэр хүүхдийн асуудал хариуцах НҮБ-ын тусгай төлөөлөгч Радхика Кумарасвами нарын нэр яригдаж байгаа аж.
Эх сурвалж: BBC Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг