Виталий Кличко Валуевтай тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Виталий Кличко Валуевтай тоглохгүй

Өчигдөр авсан мэдээллээр орос боксчин Валуев Кличкотой 2,5 сая доллараар тоглохоос татгалзсан бололтой. Ингэснээр боксын хүнд жингийн дэлхийн аварга Виталий Кличко Европын аварга Польшийн тамирчин Альберт Сосновскийд тулалдахыг санал болгожээ. Мэргэжлийн талбайд Сосновский 48 тулаан хийсний 45-д нь ялалт байгуулж, хоёр хожигдон нэг тэнцсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд WBC-ийн хүнд жингийн жагсаалтад одоогоор 13 дугаарт бичигдэж байгаа юм. 31 настай польш залуу Виталий Кличкогийн нэг сая долларын нөхцөлтэй тулааны саналд зөвшөөрсөн хариу өгсөн байна. Тиймээс тэр дөрөвдүгээр сарын 9-нд Одли Харрисонтой хийх байсан тэмцээнээ хойшлуулахаар шийджээ. Сосновский "Виталийн багийн саналд талархаж байна. Тамирчных нь хувьд түүнийг хүндэтгэдэг ч нударга зөрүүлэхээс айх юм алга. Зарим хүн цаг нь болоогүй гэх байх л даа. Гэхдээ нэг минут хожигдсоноос гурван цагийн өмнө ирсэн нь дээр гэдэг үг байдаг. Тиймээс би ийм боломжийг алдахыг хүсэхгүй байна" гэсэн бол энэ тухай Кличко "Reuters"-т ярихдаа "Сосновский бол туршлагатай, хурдтай тамирчин. Надаас аваргын бүсийг авахыг хүсэх нь мэдээж, гэвч би түүнд үүнийг зөвшөөрөхгүй. Хөгжөөн дэмжигч нартаа мартагдашгүй сайхан Хоёр тамирчин тулаанаа Германы Гельзенкирхен хотын "Vertins Arena" цогцолборт 2010 оны тавдугаар сарын 29-нд хийхээр товложээ.
                                                                                                                            Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж