Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, түргэн хоол

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, түргэн хоол

Eruulmend.mn

Эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл, түргэн хоол ба түүний үнэ

Түргэн хоол нь бусад хоолноос харьцангуй хямд байдаг. Түргэн хоол нь их хэмжээний калори, сахар, сод болон эрүүл мэндэд сайн бус өөх тос агуулдаг энэ нь хоёрдугаар төрлийн чихрийн шижин, цусны даралт ихсэлт болон зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эрүүл мэндийн эрсдэлийн ихсэх нь түргэн хоолны ихсэлттэй шууд хамааралтай. Түргэн хоолны үнэ өсөхөд эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл болон хэрэглээ багасдаг. Зөв хооллолт нь таны эрүүл мэндийн эрсдэл болон таны зардлыг багасгана.

Таргалалт

Түргэн хоол нь таны биеийн жинг нэмэгдүүлдэг. Биеийн жингийн индекс хэмжээ нь өндөр болон жингийн дагуу хэмжигдсэн өөх тосны үзүүлэлт юм. Биеийн жингийн индексийн хэмжээ ихсэх нь таргалалт болон архаг өвчний (2 хэлбэрийн чихрийн шижин, цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, цөсний чулуу болон хорт хавдар) эрсдэлийг ихэсгэдэг. 2009 онд Эдийн засгийн яам болон Эрүүл мэндийн судалгааны байгуулагын судалгаагаар түргэн хоолны газрын түргэн хоолны үнэ нь өсвөр насныхны БЖИ-тэй холдогддог ялангуяа нийгэм эдийн засгаар дундаас доогуур гэр бүлүүдтэй холбоотой болохыг тэмдэглэсэн. Түргэн хоолны бага үнэ нь таргалалтанд нөлөөлдгийг тайлан харуулсан.

Чихрийн шижингийн эрсдэл болон түргэн хоолны үнэ

Түргэн хоолны хэрэглээ нь 2 хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг ихэсгэдэг. Эрдэмтэд 2 хэлбэрийн чихрийн шижингийн тархалт АНУ-гийн нийт хүн амын 10%-33% хувь хүртэл буюу 40 жилийн дараа 300 хувиар өснө гэж тооцолсон. 2010 онд хойд Калифорнын их сургуулийн хүнсний хэсгийн эрдэм шинжилгээний судлаач Чапел Хилл түргэн хоолны үнийг 1 доллараар өсгөхөд эдгээр хоолны калори багасаж таргалалт буурсан бөгөөд инсулины эсэргүүцэл багасан таргалалт болон 2 хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл буурдгийг нээсэн. Судалгаагаар АНУ-ийн засгийн газар зөв хооллолт болон архаг өвчнүүдийн эрсдэлийн багасгах америкийн түргэн хоолны үнийг өөрчлөхөд чиглэсэн бодлогыг авч үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Чихрийн шижнийг эмчлэх үйлчилгээний зардал жилд нийт 174 тэрбум доллар.

Цус харвалтын эрсдэл болон зардал

Түргэн хоолны газар нь хоолоо их давс хэрэглэн амталдаг. Давс нь цусны даралт ихдэлт болон АНУ-ийн 3 дахь гол үхлийн шалтгаан болох цус харвалтын эрсдэл юм. Мичиганий их сургуулийн шинжээчид америкчууд хооллох болон цусны хэвийн даралтаа хянах өөрчлөлт хийхгүй бол АНУ цус харвалтын эмчилгээнд 2050 он гэхэд 2,2 трилион доллар зарцуулна гэж таамаглаж байна.

Түргэн хоолны зардал

Түргэн хоолны газар нь хэвийн калорийн хэмжээнээс их агууламжтай махыг хэрэглэх ба махандаа нэмэлт орц болох амт, үнэр, сода болон өнгө оруулагч бодисыг өргөн ашигладаг. Олон зоогийн газрууд түргэн хоолны үнийг ганц хүнд 10$ зарим газарт дөрвөн хүний гэр бүлд 30-40$ т хүргэн өсгөж байна. Биед эрүүл хүнсний худалдан авах болоод хоолоо гэртээ хийх нь таны санхүүд хэмнэлттэй.

Эх сурвалж: http://www.livestrong.com/article/360493-fast-food-health-risks-cost/

Мэдээллийг бэлтгэсэн: Б.Мөнхсаруул

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж