Деррик Фишерын баг урьдчилсан тоглолтод бут ниргүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Деррик Фишерын баг урьдчилсан тоглолтод бут ниргүүллээ

НБА-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Тэгвэл улирал эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр долоон тоглолт боллоо.

Нью-Иорк Никс улирлын өмнөх эхний тоглолтоо Бостон Селтикс багтай хийлээ. Тоглолтын эхний хагаст 52-54 харьцаагаар буюу хоёр онооны зөрүүтэйгээр хожигдож дуусгасан Никс сүүлийн хагаст тааруухан тоглолт хийж хоёр оноог 20 болгож буюу 86-106 харьцаагаар ялагдал хүлээлээ. Энэ жил шинээр Никсийг дасгалжуулах болсон Деррик Фишер улирлын өмнөх тоглолтыг тааруухан эхэлж байна.

Тус тоглолтод Жерид Суленжир 23 оноо, 5 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас сэлгээнээс гарч тоглосон Хардвэй 18 оноог авч тэргүүлсэн бол Кармело Энтони 10 оноо, /20 мин/ Калдерон 9 оноо /17 мин/, Ж.Р.Смит 7 оноо, /19 мин/ оноог тус тус авчээ.

Бусад тоглолтууд
Сан Антонио Спөрс 93-94 Алба Берлин
Шарлот Бобкетс 92-106 Филаделифи 76
Вашингтон Уйзардс 94-89 Нью Орлейн Паликанс
Нью-Иорк Никс 86-106 Бостон Селтикс
Мемфис Гризлис 83-86 Милоуки Багс
Оклахома Сити Тандер 101-114 Денвэр Наггетс
Фламинго Финикс Санс

 

Эх сурвалж:www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж