Энэ өвчний тохиолдол Казахстан улсад бас гарч, 140 үхэр өвчилжээ.
Япон улсад шүлхий өвчний тархалт хэдийгээр борооны улирал эхэлж, хорио цээр тогтоож, хяналт тавих боломж бага болж байгаа боловч өмнөх үеэ бодвол тархацын хурд нь саарч байгаа юм байна. Энэ зургадугаар сарын 21 хүртэл 291 өвчний голомт илрүүлэн тогтоожээ. Өвчин халдсан мал, амьтдыг устгах ажлын хувьд 162174 гахай, 37102 үхэр, 17 хонь, ямаа устгаж, ариутгал хийжээ./2010.06.23/
Ийнхүү шүлхий өвчний голомт японд үргэлжлэн гарч, тэр нь Монгол, Казахстан улсад үсэрхийлсэн энэ үед Өмнөд Солонгосын эрх баригчид Олон улсын мал, амьтдын халдварт өвчний Байгууллагад тус улсад гарсан шүлхий өвчний бүх голомтыг устгаж, орон даяар тогтоогоод байсан хорио цээр, хяналтыг цуцалсан тухайгаа мэдээлсэн байна.
Өмнөд Солонгост шүлхий өвчин энэ оны өнгөрөгч дөрөвдүгээр сард гарч эхэлсэн бөгөөд энэ орны хоёр бүсэд гарсан өвчний голомтод гол анхаарлаа хандуулжээ. Өвчилсөн мал амьтдыг тарихгүй шууд устгалт хийх бодлого баримталжээ. Одоо Өмнөд Солонгос тариа хийхгүй устгалт хийсэн тул шүлхий өвчний голомтгүй орон гэдэг статусаа эргүүлэн авах хүсэлт гаргах боломжтой болоод байгаа юм./2010.06.25/
Эх сурвалж: Agrodigital.com
Бэлтгэсэн Д.Пунцаг