Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлав | News.MN

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлав

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлж, үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Үзэл баримтлалтын тухайд, иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байхаар зааж өгчээ. Мөн даатгуулагч 14 төрлийн үйлчилгээ авах боломжтой болгож, одоогийн авч буй үйлчилгээний нэр төрлийг олшруулсан юм байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.НАРАН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-09 150.129.142.21

хуулиас давсан давхардсан хүн төөрөгдүүлсэн хэрэггүй олон юм баталдгаа болих ёстой.

Avatar

Зочин 2014-10-09 103.229.122.34

Эрүүл мэндийн даатгал хамгийн чухал асуудал шүү дээ.Монголчууд аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж