Жокович, Яао Мин нар уулзжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Жокович, Яао Мин нар уулзжээ

Дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович аравдугаар сарын 5-нд Бээжинд өндөрлөсөн “Сhina Open” тэмцээнд түрүүлсэн билээ. Тэрээр Шанхай хотноо алдарт сагсанбөмбөгч асан Яао Минтэй уулзсан талаараа “Яао Минтэй уулзлаа. Тэр бол маш том биетэй залуу” гэж жиргэжээ.

Шанхай хотноо болсон хүмүүнлэгийн тоглолтын үеэр нэрт теннисчин  асан Андре Агассигийн хамт, 2011 оны есдүгээр сар.

 

NBA-ын “Хьюстон Рокетс” багийн төвийн тоглогч асан Яао Мин 2011 онд зодог тайлсан юм. Энэ жил 34 настай тэрээр NBA-д тоглож байх үед хамгийн өндөр биетэй (2.29 м)тоглогчоор нэрлэгдэж байсан юм. Яан Мин 2007 оны наймдугаар сард төрөлх Хятадын Ли’ань хотод Е Ли гэгч бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд нэг охинтой.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж