Хугацаа нь дууссан хэрэгсэл “шахдаг” байжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Хугацаа нь дууссан хэрэгсэл “шахдаг” байжээ

Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн аймгийн төвөөс алслагдсан сумдад хүчинтэй хугацаа дууссан болон дуусах дөхөж буй эм эмнэлгийн хэрэгслийг хуваарилдаг байсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдын хийсэн шалгалтаар Цагааннуур, Улаан-Уул сумдад тусламж, үйлчилгээнд хугацаа дууссан эм, урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэж, зарим сумдад нярайн тусламж үйлчилгээнд шаардлага бүхий хэрэгслүүд жигд хуваарилагдаагүй нь тогтоогджээ.

Мөн шалгалтаар Хөвсгөл аймгийн ЭМГ-ын даргаар ахлуулсан Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгох ажлын алба өрхийн эрүүл мэндийн хоёр төвийг нэгтгэхдээ тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй зөрчил илэрчээ.

Үүнээс гадна “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, “Хөвсгөл Гурван гал” эмнэлэг нь байгуулагдаад жил болж байгаа ч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж