Сувилахуйн олон улсын их хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Сувилахуйн олон улсын их хуралд оролцов

Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургуулийн 85 жилийн ойн хүрээнд Сувилахуйн олон улсын 3 дугаар их хурлыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус хуралд оролцож үг хэлэхдээ “Сувилагч хүнийг эмчийн туслагч гэж боддог ойлголт ард хоцорчээ. Сувилахуйн ухаан нь бие даасан шинжлэх ухаан, сувилагч бол мэргэжилтэн юм. Сувилахуйн сургууль 85 жилийн түүхэндээ 32 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Шинэ түвшний боловсролын хэрэгцээг  хангахын тулд сувилагч бэлтгэх хөтөлбөрөө шинэчилж, олон улсын түвшинд хүрсэн ур чадвар, ёс зүйтэй мэргэжилтэн зорилго тавин ажиллах хэрэгтэй. Сувилахуйн сургуулийг төгссөн сувилагч нар аль ч оронд очоод мэргэжлээрээ ажиллах чадвартай байх ёстой” гэлээ.

Хуралд гадаадын 20 гаруй эрдэмтэн, судлаач, Улаанбаатар хот болон орон нутгийн эрүүл мэндийн нэгдэл, I, II, III шатлалын эмнэлэгт ажиллаж байгаа 800 гаруй сувилагч, төлөөлөгч  оролцож байна. Салбар хуралдаануудаар Эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах,  сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сувилахуйн боловсролыг боловсронгуй болгох, дуураймал орчин дахь сургалтыг өргөжүүлэх зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж