Мэргэн буучид оюутны ДАШТ-д өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид оюутны ДАШТ-д өрсөлдөж байна

Aрабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо Дэлхийн Оюутны аварга шалгаруулах буудлагын V тэмцээн болж байна. Энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй гар буу, эмэгтэй урт бууны мэргэн буучид өрсөлдөж байна.

Өчигдөр/10.08/ тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн гар буу болон эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд Монголын баг тус тус IV байрт шалгарчээ. Мөн ОУХМ Э.Даваахүү финалд шалгарсан ч медальд хүрч чадсангүй.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй гар буу

1. ОУХМ Э.Даваахүү
2. СМ Н.Цэрэнтогтох
3. СМ О.Төгөлдөр (Залуучуудын дэлхийн аварга, багаар)

Эмэгтэй гар буу

1.ОУХМ Т.Баярцэцэг
2.ОУХМ Ө.Өлзийням
3. СДМ Б.Сувд-Эрдэнэ

Эмэгтэй урт буу

1. ОУХМ О.Янжинлхам
2. ОУХМ Г.Нандинзаяа
3. СМ М.Түвшинжаргал

Багийн дасгалжуулагч МУГД Л.Ундралбат ажиллаж байна. Тэмцээн үргэлжилж байна.

Ч.БОЛОР

ө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж