Харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлнэ | News.MN

Харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлнэ

”Олон улсын хараа хамгаалах өдөр” өнөөдөр болж буйтай холбогдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Таван богд Трейд ХХК-ийн Окситан брэндийн төлөөлөл хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.  

Монгол улсын хэмжээнд нийт хараагүй 15000 иргэн байдаг аж.  Нүдний өвчлөлтэй 41 мянган иргэд байдаг гэх өндөр тоо байтал нүдний өвчлөлөөс хараагүй болох эсрдлээс  урьдчилан сэргийлэх төв одоогоор Монгол улсад байдаггүй юм.

Тиймээс МХҮХ төслийг санаачилж Таван Богд ХХК-ийн  Окситан брэнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан санхүүжүүлж  буй “Харааны бэрхшээлтэй болхоос урьдчилан сэргийлэх төв”-ийг  Монголд анх удаа байгуулахаар болсон байна. Уг төв нь нийт ард иргэдэд болон ялангуяа хүүхэд залууст  хараагаа хэрхэн хамгаалах талаар мэдээлэл түгээж зөвлөгөө өгөх зорилготой байгуулагдаж байна.

Б.БАТ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж