Шинэ журмаар цэргийн өндөр албан тушаалын ажилтнууд хэвлэлийнхэнтэй ямар нэгэн асуудлаар уулзахаар бол урьдчилан батлан хамгаалахын олон нийттэй харилцах департаментад мэдэгдэж байх болсон байна.
Ерөнхийлөгч Барак Обама америкийн засаг захиргааны ажилтнуудыг шүүмжилсэн ярилцлага Rolling Stone сэтгүүлд өгсөн Афганистан дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Стенлей МакКристалыг өөрчилсний дараахан ийм шийдвэр гарчээ.
BBC агентлагийн сурвалжлагч Nkem Ifejika-ийн мэдээлснээр 3 хуудас бүхий энэхүү журмыг Пентагоны өндөр албан тушаалын албан хаагчид болон цэргийн бус иргэний ажилтан нартаа тараан өгсөн аж. Батлан Хамгаалах Департаментын хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн харилцах журам илүү хатуу чанга болсон гэж Роберт Гейтес ярьсан байна.
Эх сурвалж: BBC Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг