Дарсны тухай 10 сонирхолтой баримт

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Дарсны тухай 10 сонирхолтой баримт

Дарс уухад таашаалтай бөгөөд ихэнх хүмүүсийг жаргалтай болгодог гэдгийг бид мэднэ. Гэхдээ дарс, алкохол бүхий ундааны талаар та бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд байдаг юм байна. Ингээд дарсны талаар илүү сонирхолтой 10 баримттай танилцацгаая.

1. Хуучин Ромд нэг нэгнийгээ хордуулаагүй гэдгийг баталгаажуулахын тулд хундага тулган “төлөө” хэмээн мэндчилдэг (ингэснээр тулгасан дарс цалгин нэг нэгнийхээ хундага руу ордог) байжээ. Энэ уламжлал эртний Грекээс үүдэлтэй – тэнд эхлээд эзэн дарсны эхний хундагыг хүртэж зочдоо хордуулах санаа байхгүй гэдгээ харуулдаг байжээ.

2. Ромын талаар дурдвал – Эртний Ромд эмэгтэй хүн дарс уух хориотой байжээ. хэрэв нөхөр нь эхнэрээ дарс ууж байгааг харвал тэрээр түүнийг хуулийн дагуу хөнөөх хэрэгтэй болдог байв.

3. Эртний соёл иргэншлээр Египтчүүд дарс хэрэглэх дургүй байжээ. Эртний хаад нь дарсыг бурхадтай тэмцээд ялагдсан эрсийн цус гэж итгэн хэрэглэхээс татгалздаг байсан гэнэ. Дарс хэрэглэж байгаа хүмүүс зохисгүй авир гаргадаг байснаас египтчүүд тэгж үзэх болсон гэнэ.

4. Та шинэ зүйл турших дуртай юу? Хэрэв Вьетнамд очвол, үйлчлэгч танд ганц хундага кобра дарс санал болгоно. Энэ бол тэр дор нь алсан могойн цустай цагаан будааны дарс юм. Хэрэв та хүсвэл түүн дээр могойн зүрхийг нэмүүлж болох ажээ.

5. Америкт хорио цээрийн үеэр, усан үзмийн шүүс үйлдвэрлэгчид, “уух” хүсэлтэй Америкчуудын сул талыг ашиглан, тэдэнд зориулж бүтээгдэхүүн дээрээ “Та үүнийг устай хольсноосоо хойш 20 өдөр хадгалах хэрэггүй – учир нь энэ дарс болох болно” -гэж бичсэн байдаг.

6. 2003 онд дарсыг үнэрээр нь таних дэлхийн аваргын тэмцээн болсон. Шведээс оролцсон Richard Juhlin 50-аас 43-ыг зөв таньсан байдаг. Харин өрсөлдөгчдийн хувьд – хоёрдугаар байр эзэлсэн нь тэдгээрийн зөвхөн 4-ийг таньж чаджээ.

7. Дур татмаар сайхан зүйл боловч – та дарсаа гал тогоондоо хадгалах хэрэггүй. Тэнд хэт халуун тул дарсны чанарыг муутгана. Хөргөгч мөн хэт хүйтэн учир оновчтой сонголт биш. Байшингийнхаа сэрүүн, харанхуй газар та бүх дарсаа хадгалахад хамгийн тохиромжтой.

8. Хэрэв та өөрийн гэсэн цуглуулгатай бол – та тэднийгээ босоогоор хадгалах хэрэггүй – энэ нь үйсэн бөглөө хатаж хорчийн хүчилтөрөгч/агаар лонхонд орох шалтгаан болно. Үргэлж хэвтээгээр нь байлгах хэрэгтэй. Эсвэл дарсанд хиймэл байгалийн бус бөглөө хийх шаардлагатай.

9. Америкт явуулсан судалгаагаар, өдөрт 2 хундага дарс уудаг эмэгтэй огт уудаггүй эмэгтэйгээс сексээс авах таашаал нь илүү байдаг гэж гарчээ.

10. Oenophobia хэмээх дарснаас айх өвчтэй хүмүүс байдаг – энэ магадгүй таньд инээдтэй сонсогдож болох юм. Эдгээр айгчид – яг л бусад шиг, ялангуяа ресторануудаар явахдаа ихэд зовж шаналдаг байна.

Эх сурвалж: www.caak.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж