Сүмогийн ДАШТ Монголд болно

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Сүмогийн ДАШТ Монголд болно

Манай улс Сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монгол улсад зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюүзан Д.Батбаяр, тус холбооны нарын дарга Ө.Төгөлдөр, Д.Ганхолбоо, Сүмо бөхийн дэлхийн аварга Д.Наранбат нар "Монгол нюьс" мэдээлэлийн төвд мэдээлэл хийлээ.

 2014 оны наймдугаар сарын 29-ний өдөр Тайваний Каошиун хотноо хуралдсан Олон улсын Сүмо бөхийн ээлжит их хурлаар 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг сонгон шалгаруулсан. Энэхүү өрсөлдөөнд Монгол Улс, Египет нэр дэвшиж, санал хураалтаар 17:7-ын харьцаагаар Улаанбаатар хот тэмцээнийг зохиох эрхийг авсан. 2016 оны Сүмо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг аваад буй манай улсын хувьд энэхүү тэмцээнийг "Буянт-Ухаа" спортын ордонд зохион байгуулах аж. Тэмцээн 2016 оны долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд болохоор товыг гаргажээ. 

2016 онд Сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 8, 9-нд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бол "Цэцээ гүн" дээд сургуулийг түшиглэн Сүмо бөхийн лицейг байгуулах аж. Мөн Сүмо бөхийн шилдэг багуудын Дэлхийн цомын тэмцээнийг манай улс зохион байгуулах саналаа тавиад байна хэмээн МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Төгөлдөр мэдээллээ.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж