Архивчид туршлагаа хуваалцлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Архивчид туршлагаа хуваалцлаа

Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Архивын тасгаас төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын ажилтнуудад 14-р сургуулийн ажилтай танилцаж, туршагаа хуваалцах, үзүүлэх сургууль 10 сарын 08-нд болж,  71 ажилтан оролцлоо.

Цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх програмын тухай, мэргэжил арга зүйн баримт бичиг боловсруулж, үзэгслэн гаргах, албан хэрэг хөтлөлт-архивын шинэ програм ашиглах тухай ярилцсан байна. Мөн Архивчдын өдрийг угтаж сайн үйлсийн аян явуулах, ажил мэргэжлийн болон спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөг баталж, 11 хүнтэй 8 баг болж өрсөлдөхөөр шийдвэрлэсэн байна.

АРХИВЫН ТАСАГ

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж