М.Тулгыг “Эмнэлэгт яаралтай хэвтүүл” гэсэн дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

М.Тулгыг “Эмнэлэгт яаралтай хэвтүүл” гэсэн дүгнэлт гарчээ

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй М.Тулгын биеийн байдал муудаж зүүн хөл нь бүрэн мэдээгүй болсон төдийгүй амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа талаар түүний ар гэрийнхэн нь хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Гэсэн ч хууль хяналтынхан төдийлөн тоохгүй байсаар биеийн байдал нь хүндэрч хэвтэрт орсон төдийгүй “Сонгдо” эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу нь маш муу гарчээ. Иймээс М.Тулгыг “Эмнэлэгт яаралтай хэвтүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан байна. Түүний нурууны өвчин сэдэрч байнгын шаналгаатай төдийгүй хүндэрвэл мэдрэлдээ нөлөөлөх, бүсэлхийнээс дооших бие нь мэдээгүй болох аюултай аж. Дашрамд дурьдахад түүнийг хорих ангийн хянагч нь зодож нурууны гэмтлийг нь сэдрээсэн бөгөөд хянагчийг орон нутаг дахь хорих анги руу шилжүүлсэн аж.

Б.ХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж