Хотын гишүүдийн саналыг хянана | News.MN

Хотын гишүүдийн саналыг хянана

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Хотын гишүүдийн саналыг хянана

Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөл олон маргаан дагуулж буй. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулсан гэх 2015 оны төсөв нийслэлийнхнийг  бүр ч их  цохилтод оруулаад байгаа. Тэгвэл  хотыг элгээр нь хэвтүүлэх  төсөв өргөн барьсан гэж буй нийслэлийн удирдлагууд Засгийн газрыг энэ төсөвтөө өөрчлөлт оруулахгүй бол хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй тулж ажиллах сурагтай. НИТХ-ын дарга Д.Баттулга “Нэгэнт өргөн барьсан төсвийн төслийг батлахгүй байхыг УИХ-ын гишүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Дүүргүүдийн Засаг дарга нар тойргоосоо сонгогдсон гишүүддээ сайн хэл. Болохгүй бол төсөв батлахад яг ямар кноп дарж байгааг нь хяна. Хотоо хөгжүүлнэ гэж УИХ-д сонгогдчихоод хотын хөгжлийг ухраах төсвийг батлахыг дэмжвэл 2016 онд дахин дэвшүүлэхгүй байх хэрэгтэй” гэж захиж байна лээ. Арга ядсан хүний л  сонголт юмуу даа.

М.ШАРХҮҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hotiin hun 2014-10-09 112.72.13.248

90 eed onoos hoish hotod orj irsen huduunii haltaruudiig hotoos hoon gargah huuli heregtei bna

Avatar

Г 2014-10-09 202.70.42.34

Тулгаа дарга ч мундаг хүн дээ

Avatar

ханаа 2014-10-09 202.179.10.26

Хамаг мөнгөө хувааж идчээд битгий хуцаад бай.

Avatar

zochin 2014-10-09 103.229.120.247

Tegeed oor yuah yum be.Hodoonoo ochij amidaraach novshuudaa.

Avatar

Зочин 2014-10-09 202.70.43.18

Chinges bondiin mengiig ta ner duusgaa biz dee Tesviin mengeer hognii uut 3 sariin nastai tsetsegeer uren taran huusen yun shunaltai yum be

Avatar

Зочин 2014-10-09 202.70.43.18

CHinges pondiin mengiig ta nar hereglee bizdee yun shunag yum

Avatar

nymjav 2014-10-09 203.194.114.17

Tocviin mongiig ashiggui zuild zartsyylahaa boliochee Hogiin yytand heden terbyymaar ni zartsyylj Bat-uul, hen gedeg hamaatnaa, ecvel yamar kompaniig mongoor tetgej baina vee? ter company oort no mongo hiideg l baij taaraa shuu dee,Hogiin yytiig ail orhuuded taraacnaaraa langyy tureecelj hogiin yyt borlyylj orhiin amjirgaagaa zalgyyldag bidnii hoolnooc hacaj baigaa um hogiin yyt taraaj ehelcneec hoish orlogo hacagdaj, idej yyhad zardag heden bor togrog dytagdaj baina Battylga niicleliin tocov hurehgui geh shig yarj baina Hogiin yyt met ashiggui zuild tocviin mongiig zaraad baival yaj hureh um Bat- uul het dyraaraa zagnaj baidgaa bolih heregtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж