Kardashian арьсаа эмчлүүлэх хэрэгтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Kardashian арьсаа эмчлүүлэх хэрэгтэй болжээ

Реалити шоуны одод эгч дүү гурван Kardashian саяхан өөрсдийн усны хувцасны брэндээ гаргасан. Үргэлж хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг дур булаам эгч дүүс тус бүр хоёр, хоёр загвар зохион бүтээж, нийт зургаан хувцастай коллекц гаргаад байгаа билээ. Өнгөрсөн бямба гаригт төрсөн өдрөө тэмдэглэсэн Khloe Kardashian өчигдөр Лос Анжелосын гудамжаар “Lakers”-ийн од, нөхөр Lamar Odom-тойгоо явж байгаад папараццид өртжээ. Ямартай ч өчигдөр Khloe Kardashian-ны сайн өдөр биш байсан бололтой. Түүний барзгар арьс гэрэл зурагчдын камерт тодоос тод бууж, олон шар хэвлэлүүдийн нүүрийг “чимсэн” байна. Хэвлэлүүд түүнийг арьсны эрчимт эмчилгээнд яв гэж зөвлөцгөөжээ.

Ж.Нил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж