ХААН Банкны “Даатгал зуучлалын аян”-ы тохирлын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

ХААН Банкны “Даатгал зуучлалын аян”-ы тохирлын эзэд тодорлоо

ХААН Банкнаас орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан 5 сарын турш зохион байгуулсан “Даатгал зуучлалын аян”-ы тохирлын эзэд тодорч, шагналаа гардан авлаа. 

2013 оны 6-р сараас эхлэн ХААН Банк Монгол улсын банкны салбарт анх удаа даатгал зуучлалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр иргэд харилцагчид банкны салбар нэгжээр дамжуулан 6 төрлийн даатгал хийлгэж, эрсдэлээс бүрэн хамгаалагдах  болсон билээ. Улмаар иргэд харилцагчид заавал даатгалын компанийг зорилгүй ХААН Банкнаас санхүүгийн үйлчилгээ авангаа хэрэгцээт даатгалаа нэг дор хийлгэж цаг заваа хэмнэх болсон юм.

Даатгалын ач тусыг иргэд харилцагчдад илүү таниулж урамшуулах зорилготой “Даатгал зуучлалын аян” 5 сарын турш үргэлжилж, 10-р сарын 4-ний өдөр шууд нэвтрүүлгээр тохирлын эздийг тодруулсан билээ. ХААН Банкны Улаанбаатар хотын салбар нэгжээр дамжуулан 6 төрлийн даатгал хийлгэсэн харилцагчидаас:  

  • 1,000,000₮ шатахууны эрх – 1,
  • 500,000₮ шатахууны эрх – 2,
  • 200,000₮ шатахууны эрх – 2,
  • Суудлын бүрээс хийлгэх эрх – 15,
  • Машин угаалгах эрх – 22 буюу   

нийт 42 харилцагч тохирлын эзэд тодорсон билээ. Та бүхэн ХААН Банкны албан ёсны цахим хуудас болох www.khanbank.com вэбсайтад хандаж Улаанбаатар хотын тохирлын эздээр шалгарсан харилцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.      

Орон нутагт даатгал хийлгэсэн харилцагчдаас тодорсон тохирлын эздийг тухайн орон нутгийн телевизээр 10-р сарын 03-06-ны өдрүүдэд тодруулж, шагналыг тус тус гардуулж өгсөн билээ.  Нийт тохирлын эздээр шалгарсан харилцагчиддаа баяр хүргэе.  

Хэдийгээр урамшуулалт аян өндөрлөсөн ч та бүхэн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, суурилуулдаг болон суурилуулдаггүй тоног төхөөрөмж,  хүнд даацын машин механизм, зээлдэгчийн эрсдэлийн даатгалуудыг өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандан хийлгэх боломжтой юм.

Даатгалын үйлчилгээг ХААН Банкнаас…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж