”Delta Motorsport” шинэ цахилгаан машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

”Delta Motorsport” шинэ цахилгаан машин бүтээжээ

Британийн "Delta Motorsport" компанийн бүтээсэн "Delta E 4 Coupe" цахилгаан машин Америк Британид зарласан байгальд ээлтэй машины "X-prize" уралдаанд оролцохоор болжээ. 10 сая долларын шагналын сантай "Progressive insurance" даатгалын пүүсээс зохион байгуулж буй энэ тэмцээн нь 2010 онд таван үе шаттай болно. Эхнийх нь ирэх дөрвөн сард Мичиганд болох бөгөөд есөн сар гэхэд дүнгээ гаргаж нийтэд зарлах юм. Байгальд ээлтэй машины уралдааныг зохион байгуулагчид нэг удаагийн цэнэглэлтээр 200-аас доошгүй милл буюу 320 гаруй км газар явах чадвартай байх, мөн олон тоогоор үйлдвэрлэх боломжтой байх гэсэн хоёрхон үндсэн шаардлага тавьдаг бөгөөд "Delta Motorsport" компанийн зохион бүтээсэн дээрх машин нь энэ шаардлагыг хангасан төдийгүй тус уралдааны гол өрсөлдөгчдийн нэг байх юм гэж тэд үзжээ. Зохион бүтээгчдийн мэдээлснээр шинэ машин таван секундын дотор 100 км цагийн хурд авах чадвартай гэнэ. Бусад мэдээллийг одоогоор нууцалж байгаа юм байна.
Өнгөрсөн жилийн "X-Prize" тэмцээнд "Tesla", "Aptera", "Loremo" зэрэг 70 гаруй компани оролцсон бөгөөд энэ жилийн оролцогчдын хувьд энэ тоо бүр ихсэх хандлагатай байна.
                                                                                                                           Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж