Зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоолуудыг журамлана | News.MN

Зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоолуудыг журамлана

Хуучирсан мэдээ: 2014.10.09-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоолуудыг журамлана

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа явдлыг журамлах хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Уг шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран гүйцэтгэхээр болжээ.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байна гэсэн үг юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.

СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
СБД, 1 хороо,"Гурван гал" худалдааны төвийн баруун талд
ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
ЧД, 4 хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
ЧД, 1-р хороо, Хангарьд ордон
СБД, 8 -р хороо, Спортын төв ордон

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Boldoo 2014-10-09 103.9.90.194

Хотод байгаа хашаануудыг бүгдийг нь нурааж нийтийн эзэмшлийн болгомоор байна. Хэн дуртай нь байшин тойруулж хашаа барьчаад машиг тавих ч газар алга

Avatar

Zochin 2014-10-09 112.72.13.135

Er ni hot suuliin ued arai bish bolj baina. Mongold yumnii une hed bilee, avj bagaa heden togrog benzin,ger bul geed l hurgej ydaj baihad deer ni zogsoh gazar oldohgui, evguihen tavichihval achaad yvna gene,deer ni 1 zogsoold orood garahad dor hayj l 500 tugreg geed teglee geed bolj buteed ard tumnii amidral saijraad baigaa yum yu baina aa ulairsan luivarchid aa ……….ta nar ard tumniihee hols tsusiig idej uuj hanah boloogui l biz dee………………

Avatar

Зочин 2014-10-09 103.229.123.179

Машинаа хэдхэн минут тавиад гарахад 500 төгрөг төлдөг. Харин энэ мөнгө бол бүтэн өдөр буюу 24 цаг гэртээ хэрэглэх цахилгааны төлбөрөөс их байгаа юм. Дэндүү харьцангуй байгаа биз? Юу хийсэн ямар баялаг бүтээсэн гэж 500 төг авдаг юм бэ шал утгагүй байна.

Avatar

irgen 2014-10-09 202.179.20.235

YAG ZUV, DEMJIJ BNA.

Avatar

Зочин 2014-10-09 202.180.220.72

Энэ асуудалд эрт анхаарах хэрэгтэй байсан. Байгууллага, компани бүр дур мэдэн орчноо хашдаг, эзэмшлийн бус газраасаа хууль бусаар мөнгө татаж байдаг шударга биш явдал их дэлгэрсэн

Avatar

Мэдээлэл 2014-10-09 202.179.22.206

Солонгосын ЭСЯ-ны үүдэнд Соел эрдэм дээд сургууль зогсоол гэж газрыг хашин үнэ 10000 төгрөггэж байна

Avatar

Zochin 2014-10-09 202.21.100.190

Хяналтаа тавих нь зүйтэй. Энэ захууд арай хэтэрч байна. Баянзүрх зах ороод махны үнэ хараад гарахад л 1000 төгрөг шүү дээ. Тэгээд баримт ч өгөхгүй…

Avatar

Тэтгэвэрийн хогшин 2014-10-09 150.129.141.195

Би урт модыг цагаан улаанаар будаад зам хондлон тавиад 1000 тогрог хураагаад сайхан амьдарч бна.ер нь монголчуудын чихийг нь огтолж байхад нvдийг минь битгий ухчихаасаа гэж бодоод хэвтэж байдаг санаа амар хvлцэнгvй хvмvvс шvv дээ.

Avatar

иргэн. 2014-10-09 150.129.143.183

Бүгд төлбөравах хэрэгтэй. Тэр талбай чинь хэн нэгэн хариуцаж, цэвэрлэж, хайс хашлагыг нь харж хандаж, засаж тордож байдаг юм. дуртай нь машинаа өөрийнхөө хашаанд байгаа юм шиг тавьчихаад алаг болчихдог. Ийм хүмүүс ихэнх нь үнэтэй хоол идэж, үнэтэй машин унадаг нөхөд л байдаг юм. Жишээ нь манай хажуу гийн том ресторанд орж хоол идэж байгаа гүзээтэнгүүйд жижүүрийн дэргэд хашаанд нь хаа хамаагүй машинаа оруулаж хаячихаад ороод таг болчихно. тэгээд гарч ирээд нөгөө муу манаач жижүүр лүү машин харсангүй гэх маягийн юм ярина. Хүний юм үнэгүй хэрэглэж сурсан хулгайчууд л мөнгө төлдөггүй, хог хяж бузарлаж байдаг. Харин түүнээс доогуурх нь жижүүрээс "ахаа эгчээ машинаа тавьчихуу. тэдэн төгрөг өгьё та харж байгаарай гэнэ шүү.. Их идхээрээ 100 төгрөг ч өөрөөсөө гаргах болохоор гол нь харлаад, хүний юмын болохоор юм үзээгүй юм шиг хэрэглэдэг цагаан захтай хулгайчуудаар улс орон дүүрдээ..

Avatar

Зочин 2014-10-09 112.72.13.239

Бүх байрний гадаа төлбөртэй болсон шүү дээ Үүнд хяналт тавьдаг хүн байхгүй л б\на шүүдээ Тэгээд дэлгүүрүүд газрийн эзэд болсон шүү дээ Хянадаг хүмүүсд нь хэдэн юм атгуулаад л болоо гэж ярьдаг юм билээ Энд анхаарах хүн байна уу?

Avatar

Зочин 2014-10-09 112.72.13.239

ХҮН ЮМ АСУУГААД БАЙХ ЮМ ХАРИУЛАХ БАЙДАГ ЮМ УУ?

Avatar

Зочин 2014-10-09 202.126.91.154

зөв байна, тэгэхгүй бол арай даварч байна.

Avatar

zochin 2014-10-09 202.70.47.99

Hudaldaanii tuvuudiin gadaah talbainuudiin tulburiig boliochee. Manaid l iim gazar ni tulbur avdag busad ulsad hichneen tom talbai baisan tulbur avdaggui bizdee. Bid hudaldaanii tuvd orj orlogo oruulj baigaa shuudee.

Avatar

Зочин 2014-10-09 202.170.68.162

Энэ нь зөвхөн нийтийн эзэмшлийн талбайн хувьд яригдаж байна. Хувийн эзэмшлийн талбай үүнд хамаарахгүй байх. Мөн үү.

Avatar

Зочин 2014-10-09 202.131.233.214

Одоо дурын нэг манаач өвөө "Энд машин тавьбал 1000 төгрөг" гээд зогсоодгүй болсон байна лээ. Уул нь үйлчилгээний газар руу орох гэж байгаам. Сонин л юм байна лээ. БАс дурын тамхи зардаг эмээ "Энд машин тавьбал 2000 төгрөгөө" гээд халгаадаггүй. Ёстой хөгжилтэй.

Avatar

zochin 2014-10-09 202.170.68.162

end bichigdeegui n zovshoorolgui gesen ug biz medej avlaa

Avatar

Зочин 2014-10-09 202.21.114.82

uldsen neg n haanah ym be, medej awaad hereldi baiz kk,bas ene orchimd gedeg chn unen butehgui ug baina, orchim geheer her oron zaig hamaarah we gdg sonin bn

Avatar

асуулт? 2014-10-09 127.0.0.1

хэдэн захуудын зогсоол төлбөртэй зогсоолд хамаарах уу?

Avatar

Зочин 2014-10-09 202.21.114.82

jagsaltand bhgui bn gedeg chn hamarahgui gsn ug bishin bishu

Avatar

Зочин 2014-10-09 202.21.114.82

tiim bailgui dee, yalanguya ene hudaldanii towuud bolimor yum, ter night plaza gd gazar bn, deer heruul hj bj mungu tuluhgui garsan, zuwshuurlu uzulchih geher gar gar hugshuun gej bgamda, zuwshuuruk asuhad zuger dugui bolhin ble deg, za baiz ene dramiin teatr bdaggui hereg uu zuwshuurul???? aldin bn

Avatar

Ded 2014-10-09 202.70.40.52

Undesnii tsetserlegt hureelengiin gadnah talbaig yaagaad tolbortei bolgoson ni sonin baina.

Avatar

Зочин 2014-10-09 182.160.4.27

Телбер авах хэрэгтэй. Бусдын зогсоол дээр телбергуй тавьчаад едержин алга болдог ичдэггуй гарууд зендее байна

Avatar

zochin 2014-10-09 202.170.68.162

busdiin gedeg n henii um bol chinii huviin zogsool gej bas baina aa ain.

Avatar

Зочин 2014-10-09 202.131.233.214

Бусдын зогсоол гэдгээ тодруулахгүй юу. Үнэхээр өөрийн чинь зогсоол бол машиныхаа дугаарыг биччихгүй юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж