Яагаад Рэй Аллэн дараагийн 10-т багтсангүй вэ? | News.MN

Яагаад Рэй Аллэн дараагийн 10-т багтсангүй вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Яагаад Рэй Аллэн дараагийн 10-т багтсангүй вэ?

Open Court-ийн аналистууд бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Рэй Аллэнийг ДАРААГИЙН 10 АГУУ тоглогчийн тоонд санал нэгтэйгээр багтааж чадсангүй. Гэхдээ тайлбар нь логиктой л юм: Аллэн NBA-гийн багийн лидер, цөм нь байж чадаагүй. Тэр анх NBA-д орж ирээд Милуоки Бакс багийн лидер болж эхэлж байсан. Суперсоникст очоод лидер нь болж чадсан, гэвч тэндээ удаагүй Бостон руу солигдож, Их Гурвалын 1 болж, тоглолтоо эрс өөрчилж, цэвэр мэргэн бууч болсон.


Энэ шалтгааныг харвал Индиана Пэйсэрсийн алдарт мэргэн бууч Рэжжи Миллэр Аллэнаас илүү лидер, багийн цөм байсан гэхэд хэлсдэхгүй. Мэдээж Рэй алдрын танхимд бичигдэж, NBA-гийн хамгийн агуу мэргэн буучаар түүхэнд бичигдэнэ. Гэхдээ бусдын адил тэр аль нэг багийн гол тоглогч нь байгаагүйг санаарай!

Г.УУГАН

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж