Мунтаригийн агент: Салли “Милан”-д олон жил тоглохыг хүсч байгаа

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Мунтаригийн агент: Салли “Милан”-д олон жил тоглохыг хүсч байгаа

Италийн “Милан” клубын хагас хамгаалагч Салли Мунтаригийн агент Федерико Пасторелло Гана эр багтайгаа гэрээгээ сунгах асуудлаар гэрээ хийж байгаа талаар ярьжээ. 

Тэрбээр “Салли Мунтари урт хугацааны туршид “Милан”-д үлдэхийг хүсч байгаа.  Түүний гэрээ 2016 онд дуусна, гэхдээ сунгах асуудлаар аль хэдийн яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Мунтари клуб дэх одоогийн байр суурьтаа сэтгэл хангалуун байгаа. 

Хэд хэдэн тоглолт тэнцээгээр өндөрлөхөд сэтгэл дундуур байсан ч  сүүлийн тойргуудад авсан ялалтдаа тэр баяртай байгаа. Уг нь Саллиг хэд хэдэн баг сонирхсон, гэхдээ тэр саналыг нь сонсоогүй. Учир нь тэр “Милан”-д үлдэхийг үнэхээр их хүсч байгаа юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж