Ирэх онд гудамж, талбайн хяналтын камерыг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Ирэх онд гудамж, талбайн хяналтын камерыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Багахангай дүүрэг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 5 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт явуулж явуулж давхардсан тоогоор 16 зөрчил илрүүлж 4 зөрчлийг газар дээр нь арилгуулж галын аюулгүй байдлыг  хангаж ажиллажээ. Нийт 1443 тээврийн хэрэгсэл шалгаж, 447  зөрчил илрүүлэн, зөрчилтэй явсан 442 жолоочийг /бэлэн бусаар/  6.850.000 төгрөг, 3 жолоочийг /бэлнээр/ 467,000 төгрөгийн торгууль ногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хассан байна.

Багануур дүүрэг 2014 оны 09 дугаар сарын 04-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны хооронд 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 106 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 50 нэгжээр буюу 32,5 хувиар буурсан. Архи согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг 9 аж ахуйн нэгжийн 14 салбар нэгжид хяналт хийж нийт 41 зөрчил илрүүлж газар дээр нь 15 зөрчлийг арилгуулж, улсын байцаагчийн  38 заалт бүхий 7 албан шаардлага хүргүүлж 7 аж ахуй нэгжид 2688000 шийтгэврийн арга хэмжээг авч, 25 нэр төрлийн 4,45 кг, 328906 мянган төгрөгийн хүнсний барааг актаар хураан авч устгажээ.  Шалгалт үргэлжилж байгаан байна.
Баянзүрх дүүрэгт гал түймрийн 23 дуудлага гарсан нь өмнөх 14 хоногийн хугацаатай харьцуулахад 4 хувиар буурчээ.

Чингэлтэй дүүргийн Замын Цагдаагийн тасгаас 2014 оны 9 сарын эхний 14  хоногт 297, 2014 оны 9 сарын сүүлийн 14 хоногт 201 зам тээврийн осол, хэргийн материалыг хүлээн авч шийдвэрлэжээ. Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс энэ хугацаанд нийслэлийн үйлчлэх хүрээний хэмжээнд гал түймрийн 31 удаагийн дуудлагаар ажиллан аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 515,0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран, 8 байшин барилга, объектыг гал түймрийн аюулаас хамгаалж 22 хүний амь насыг аварчээ.

Хан-Уул дүүрэг, Цагдаагийн 1 хэлтэст нийт 510 дуудлага ирсэн байна. Ирсэн дуудлага мэдээллийн 463  нь жижүүрээр,  47  нь өргөдлөөр бүртгэгдэж,  өнгөрсөн 14 хоногт өдөрт дунджаар 51  дуудлага мэдээлэл хүлээн авч, гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 5 дуудлага,  нийт 7 дуудлаганд Аврах гал унтраах ангиуд ажилласан байна. 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Хан-Уул дүүргийн 2-р Нэхмэлийн 7-р байр 7 тоотод гал түймэр гарч байсныг нь хохирол багатай унтрааж 45 настай эрэгтэй Ж.Жаргалсайхан угаартсан байдалтай байсныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 Харин Сүхбаатар дүүрэг Өнгөрсөн 14 хоногт дүүргийн хэмжээнд Захиргааны хариуцлагын тухай хуулиар 1586 хүнийг 2,051,500 төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 15 хүнийг 1,000,000 төгрөгөөр, тамхины хяналтын тухай хуулиар 11 хүнийг 100,000 төгрөгөөр, эрүүлжүүлсэн 504 хүнийг 939,400 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. МХЕГ-ын даргын удирдамжаар 60 объектын 86 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж, аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж 86, НЗД-ын албан даалгавар 80, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 16 байгууллагад 128 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, 3 барилгын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 30 хоногийн хугацаанд объектын  42 удаагийн  гал түймрийн дуудлага гарч Онцгой байдлын хэлтийн Аврах гал унтраах ангиуд  цаг алдалгүй газар дээр нь очиж ажиллан иргэд аж ахуй нэгж байгууллагад учирч болох 510 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Нийслэлд тарваган тахал өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлж  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг Эмээлт, Баруунтурууны авто вокзалууд дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 1200- 1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж  ажиллаж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн 9 дүгээр сард нийт 2052 дуудлага мэдээлэл ирж, 15753 зөрчил илрүүлжээ.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 597 жолоочид арга хэмжээ авч, нийт 14.895 иргэнд 144.687.000 төгрөгийн торгох шийтгэл ноогдуулан ажилласан байна.Улаанбаатар хотод усархаг бороо орсоны улмаас үертэй холбоотой 16, бусад 3 дуудлага мэдээлэл ирсэнийг шийдвэрлэжээ.

Дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт нийслэлийн төвийн дүүргүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахыг тулд ирэх оны төсөвт хяналтын камержуулалтад багагүй мөнгө тусгаж, шийдвэрлэнэ” гэдгээ хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж