Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээл судалж буй оюутан, судлаач нарт арилжааны болон ханшийн мэдээ, индексийн нарийвчилсан мэдээллийг үнэ төлбөргүй гарган өгч байхаар болжээ. Урьд нь ийм төрлийн мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгээр өгдөг байсан бол Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын аравдугаар сарын 6-ны өдрийн 156 дугаар тушаалаар ийнхүү оюутан, судлаач нарт арилжааны мэдээллийг үнэ төлбөргүй өгч байх юм байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, арилжааны мэдээллийг цаг хугацаанд нь үнэт бодитой хүргэх зорилготой ажээ.
Энэ ажлын хүрээнд биржийн зүгээс өөрийн цахим хуудсанд арилжааны түүхэн мэдээллийг нэмж байрлуулах, мэдээллийг санг баяжуулах ажлуудыг хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.
Б.МИШЭЭЛ