“Асур” хамтлагийг албан ёсоор танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

“Асур” хамтлагийг албан ёсоор танилцууллаа

Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх нэмэх “Асур” хамтлагийг “Нэгүн” студийнхэн өнөөдөр албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ.

2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Хамтлагийн еренхий продюсерээр “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр буюу Оки бусад мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Хамтлагийн нэр болох “Асур” нь эртний санскрит хэлний үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “Асур” нэрийг сонгожээ. “Асур” хамтлагийн ахлагч Мөнхлэй, гишүүн Гэрлээ, Санаа нар мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг юм байна.

Мэргэжлийн хандлага, уран бүтээлийн чанарыг эрхэмлэж буй “Асур” хамтлаг хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлех, туурвих уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой аж.

Тэр ч утгаар Асур хамтлаг нь энэ оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд "Negun studio", "Ariana Impression trainer"-н хамтран зохион байгуулсан  “Зөв зүг” хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь дээр анх тайзан дээр гарган ая дуугаа өргөсөн юм. 

 “Асур” хамтлаг анхны уран бүтээл болох “Аnothег” дуугаа енгөрсөн 5 дугаар сард цацсан бегөөд өдгөө хүүхэд залуусын сонсох дуртай дуунуудынх нь нэг болжээ. Дууны клип youtube цахим хуудас дахь үзэлтээрээ ендөр хандалтаараа өндөр байгаа бөгөөд Германы www.olj.de хэмээх сайтад хайрын шилдэг 100 дууны 25-д бичигдсэн амжилтыг үзүүлээд байгаа гэнэ.

“Аnothег” дууны хөгжмийн тохируулгыг Дани улсын “Platinium audiо” студийн Holger Lagerfeldt  хэмээх уран бүтээлч хийжээ. Мөн тус дууны клипийг “Quad animation” студийнхэн гүйцэтгэж, монголд анх удаа 4К форматаар дуу, дүрсний өндөр нягтрал, чанартайгаар цацсан нь “Асур” хамтлагийн уран бүтээлийн хандлагыг эхнээс нь мэргэжлийн түвшинд илэрхийлсэн байна.

Г.ДАША

Эх сурвалж: http://entertainment.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж