“Уугуул үндэстэн бүхэн Соёлын яамтай” | News.MN

“Уугуул үндэстэн бүхэн Соёлын яамтай”

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

“Уугуул үндэстэн бүхэн Соёлын яамтай”

Л.Болд: Уугуул үндэстэн бүхий улс орнууд заавал Соёлын яамтай байдаг

Засгийн газрын бүтцийг, цаашлаад бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед “Яагаад, юуны тулд ийм өөрчлөлт хийж байгаа, энэ нь хэнд хэрэгтэй вэ” гэсэн асуулт бүхий хэлэлцүүлэг улстөрчид төдийгүй олон нийтийн дунд өрнөж буй. Энэхүү асуултын хариуг ихэнхдээ улстөрийн утга агуулгаар, хатуухан хэлбэл “Хэн нь сайдын суудалдаа үлдэж, хэн нь явах вэ” гэх халаа, сэлгээний хооронд хайж байгаа нь ч үнэн. Гэтэл тусгаар тогтносон төрт улсад Засгийн газрын бүтэц, энэ бүтцэд заавал байх ёстой яамдыг зүгээр ч нэг улс төрийн халаа, сэлгээний журамд нийцүүлэн тодорхойлж болдоггүй аж.

Олон улсад тогтсон жишгээс харвал тусгаар тогтнолоо дэлхий дахин хүлээн зөвшөөрүүлсэн улс орнууд л Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай байдаг төдийгүй уугуул үндэстэн бүхий улс орнууд Соёлын яамтай байдаг талаар УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гишүүдэд хандан хэлсэн нь олон хүнийг анхаарлыг татсан юм.

Өнөөдрийн хэлэлцэж байгаа бүтцийн өөрчлөлтөөр бол Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгахаар байгаад тэрээр эмзэглэж, эсрэг байр суурьтай байгаагаа тайлбарласан. Түүнийхээр бол тус яамыг өнөөгийн нэрээр нь татан буулгаж, спортын асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудал багтаан үндэсний ирээдүйд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар авч явах нь зүйтэй ч “Соёл, аялал жуулчлал”-ын асуудлыг бие даасан бүтцээр үлдээх ёстой гэж үзэж буй аж. Тэрээр өөрийн байр сууриа тайлбарлахдаа: 

-Та нар бусад орнуудыг судлаад үзээрэй. Ямар улсад соёлын яам байна гэхээр уугуул үндэстэнтэй, уугуул соёлтай оронд Соёлын яам заавал байгаа юм. Хятад, Орос, Франц гээд… Гэтэл АНУ ч гэх юм уу, зарим нүүж очсон улсад ийм яам байдаггүй. Бид өнөөдөр өөрсдийгөө үнэхээр бодох хэрэгтэй. Монгол Улсыг дэлхийд ялгаж авч явж байгаа энэ соёлоо өнөөдрийн зоосны нүхээр харж болохгүй. Зоосны яамд болохоор байж болдог, энэ оюуны соёл, монгол хүн гэж ялгарч явдаг зүйлээ яах юм бэ.Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, хураахдаа анхаарч, авч үлдэх ёстой шүү гэж хатуухан сануулсан.

Түүний ярьснаар өнгөрсөн зууны 50-70-аад онд Соёлын яам Монгол Улсад маш чухал, одоогийнхоор бол Дэд бүтцийн яамны хэмжээнд чухал байжээ. Яагаад гэвэл үзэл суртлын нийгэмд соёл, урлаг, утга зохиолоор дамжуулан үзэл суртлаа хамгаалж байсан. Гэтэл тэр үеэс хойш өнөөдрийг хүртэлэнэ яамыг жижиглэсээр, ач холбогдлыг нь бууруулсаар, зөвхөн төсөл, мөнгө, тендер рүүгээ хошуурсаар байгаад, эцэст нь татан буулгахад хүрч байгааг Л.Болд гишүүн шүүмжиллээ. “Тэр ч байтугай дараагийн ээлжинд хууль гаргаж, “Соёлын яамыг татан буулгая” гэсэн санал, санаачилгыг хуулиар хориглох ёстой. Энэ соёл, аялал жуулчлал гэдэг монголчуудын ирээдүйн зуу, зуун жилийн баталгаа юм шүү. Өнөөдөр Соёлын яам гээд өөрийн үндэстний бахархлыг төрийнхөө бодлогоос авч хаях гэж байгаа бол үнэхээр эмгэнэлтэй” байна гэж тэрээр мэдэгдлээ.

Дашрамд сонирхуулахад Монгол Улс өнгөрсөн зууны дунд үед хоёр хөрштэйгээ найрамдалт харилцаа тогтоосон гэдэг үндэслэлээр Батлан хамгаалахын яамаа татан буулгаж байсан түүхтэйг Л.Болд гишүүн хэлсэн үгэндээ хавчуулаад авсан. Аливаа улс харгалдах дайсантай учраас л батлан хамгаалах салбартай байдаг юм биш. Энэ бол тусгаар тогтносон улсад заавал байх ёстой салбар гэж тэр үед өмнөд хөршийн цэргийн зүтгэлтэн монголчуудад зөвлөж байсан гэх баримт ч дурдсан. Тэрээр 2008-2012 онд Батлан хамгаалахын сайдаар ажилласан ба энэ албыг анх хүлээн авч байхад “Монголд батлан хамгаалах ямар хэрэгтэй юм бэ, энэ яамыг татан буулгая, хоосон арми тэжээдгээ болих хэрэгтэйгэсэн уур амьсгал нийгэмд давамгайлж байсныг чуулганы танхимаас сануулаад “Энэ хандлагыг өөрчлөхөөс ажлаа эхэлж, олон ангит кино хүртэл бүтэж байж нийгмийн сэтгэл зүйг өөрчилж чадсан” гэж ярилаа.

Үнэхээр ч Л.Болд гишүүний сануулсанчлан Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан уугуул үндэстэнтэй, өөрийн хэл соёл, уламжлал, заншилтай, төрт ёсны арвин түүхтэй гүрэн. Төр засгаа байгуулахдаа өнөө, маргаашийн өгөө аваа, тулга тойрсон улстөржилтөө хойш тавьж, арай өргөн хүрээнд асуудлыг харах хэрэгтэй юм.

Г.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KJH 2014-10-08 182.160.33.30

Уугуул иргэдтэй улс бур Соелын яамтай гэдэг бол унэхээр маш тэнэг яриа !!! Ийм юм хэзээ ч, хаан ч байхгуй ! Лу. Болд ийм тэнэг юм ярьдаг гэдгийг мэднэ !!! Харин манай Соелын яамыг хамгаалсан явдалд нь бол туунд баяр хургэх естой !!!

Avatar

зочин 2014-10-08 103.9.90.98

Маш зөв зүйл хэлж байсан. Аргагүй Монголын соёлыг хөгжүүлэхэд эцэг нь ихээхэн гавъяа байгуулсан юм шүү.

Avatar

зочин 2014-10-08 202.21.112.186

Уугуул үндэстэн гэж ямар ойлголт вэ? Америкийн индианчууд соёлын яамтай байдаг уу?

Avatar

irgen 2014-10-08 202.179.10.74

Л. Болд гишүүн танд соёлын салбар олон зуун албан хаагчдын өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье. Асуудал нь яамтай үлдсэн дээ биш, төрийн эрх барьж буй хүмүүст соёл гэж вэ, дэлхий даяршиж байгаа өнөөдөр монгол үндэстэн хэрхэн ялгарах бэ, өв соёлоо яах бэ , залгамж ирээдүй маань хэн байх бэ гэдэгт ТА маш оновчтой тайлбарлаж зөвхөн ИХ гишүүд төдийгүй, олон нийтэд соёлын талаар зөв ойлголтыг өглөө. БАЯРЛАЛАА.

Avatar

irgen 2014-10-08 202.179.10.74

Л. Болд гишүүн танд соёлын салбар олон зуун албан хаагчдын өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье. Асуудал нь яамтай үлдсэн дээ биш, төрийн эрх барьж буй хүмүүст соёл гэж вэ, дэлхий даяршиж байгаа өнөөдөр монгол үндэстэн хэрхэн ялгарах бэ, өв соёлоо яах бэ , залгамж ирээдүй маань хэн байх бэ гэдэгт ТА маш оновчтой тайлбарлаж зөвхөн ИХ гишүүд төдийгүй, олон нийтэд соёлын талаар зөв ойлголтыг өглөө. БАЯРЛАЛАА.

Avatar

zugeer l unshigch 2014-10-08 112.72.13.236

Soyoliin yaam baih hergtei l gej bodoj baina. Uls undestnuud undesnii geh yumaa delhiid gaihuuldag Manai undesnii huvzas yos zanshil hool und soyoliin ov zergeer niitiig hamarsan ajil ornuuleh heregtei Ene muzei ers shinechlegdmeer bna Uzej harah yumaa nemeed baiwal irged oilgono shu de Ene gol asuudlaar uls tor hiihee bolimooriin

Avatar

Зочин 2014-10-08 150.129.143.2

Соёлын яам (202.179.10.*) Монголчуудын хэдэн зуун жилээх улмажлагдан ирсэн өв соёл, урлаг үнэхээр аюулын ирмэгт ирсэн нь үнэн шүү … Үр хүүхэд, ах дүүс монголчууд яагаад ёс жудаг, зан заншлаа гээгээд мөнгө, зоосний төлөө амиа өгөхөөс, бусдыг алахаас наагуур болов гэдгийг сайн бодох ёстой… Бодлоын Яамтай байж энэ аюулыг давна. Хуулийн төсөл санаачилж Яамтай болохыг уриалж байна ард түмэн хүсч байгаа шүү ирээдүйн Сайдаа …гэнээ шинэ кириллээр хөрвүүлэхэд туслав

Avatar

уншигч 2014-10-08 202.70.42.34

Соёлын яамтай байлгаж өгөөч гээд соёл урлагын зүтгэлтнүүд дуугараад байдаг юм л даа. Үүнд бас учир байсан байж таарч байна. Энэ засаг л харин энэ яамыг бий болгосон. Ардын намынхан болохоор энэ яамыг тараахыг шаардаж эсэргүүцнэ, бас музейн байшинг нь булааж авчихаад өгөхгүй, цааш нь дамжуулж барьцаалж өрөнд тавина. Энэ ер нь ямар гээч бодлого вэ.?? Ард түмнээр овоглосон намынхаан. Та нар арай л биш ээ.

Avatar

Ñî¸ëûí ÿàì 2014-10-08 202.179.10.70

Ìîíãîë÷óóäûí õýäýí çóóí æèëýýõ óëìàæëàãäàí èðñýí ºâ ñî¸ë, óðëàã ¿íýõýýð àþóëûí èðìýãò èðñýí íü ¿íýí ø¿¿ … ¯ð õ¿¿õýä, àõ ä¿¿ñ ìîíãîë÷óóä ÿàãààä ¸ñ æóäàã, çàí çàíøëàà ãýýãýýä ìºíãº, çîîñíèé òºëºº àìèà ºãºõººñ, áóñäûã àëàõààñ íààãóóð áîëîâ ãýäãèéã ñàéí áîäîõ ¸ñòîé… Áîäëîûí ßàìòàé áàéæ ýíý àþóëûã äàâíà. Õóóëèéí òºñºë ñàíàà÷èëæ ßàìòàé áîëîõûã óðèàëæ áàéíà àðä ò¿ìýí õ¿ñ÷ áàéãàà ø¿¿ èðýýä¿éí Ñàéäàà …

Avatar

Зочин 2014-10-08 150.129.143.2

МАН ын новшнууд Лениний музейгээ Соёлын яаманд алдсанд өширхөж байхгүй юу

Avatar

Баярлалаа 2014-10-08 202.180.216.8

Л. Болд гишүүн танд соёлын салбар олон зуун албан хаагчдын өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье. Асуудал нь яамтай үлдсэн дээ биш, төрийн эрх барьж буй хүмүүст соёл гэж вэ, дэлхий даяршиж байгаа өнөөдөр монгол үндэстэн хэрхэн ялгарах бэ, өв соёлоо яах бэ , залгамж ирээдүй маань хэн байх бэ гэдэгт ТА маш оновчтой тайлбарлаж зөвхөн ИХ гишүүд төдийгүй, олон нийтэд соёлын талаар зөв ойлголтыг өглөө. БАЯРЛАЛАА.

Avatar

uldee uldee 2014-10-08 127.0.0.1

soyoliin yamaa uldee l dee, biet bus uviig chini hyataduud avaad duuslaa

Avatar

boldoo 2014-10-08 127.0.0.1

gadaad yamnii ajlaa bodoo, gehdee yarij bgaa chin tun zuv sanaa.

Avatar

boldoo 2014-10-08 127.0.0.1

gadaad yamnii ajlaa bodoo, gehdee yarij bgaa chin tun zuv sanaa.

Avatar

Zochin 2014-10-08 127.0.0.1

Uneheer saikhan zuv oilguulj ugsun baina L.Bold gishuun.Oyungerel yamar soyoliin yaamtai tsavuugaar naagdsan bish dee.Oyungerel gedeg untsuguus bish soyoliin yam gedeg untsuguus avch uzeh yostoi bid.L.Bold gishuuniig dandaa demjdeg shuu.Hedhen ataarhsan humuusiin ugiig bitgii toogooroi.Hezee negen tsagt bugd oilgono doo.

Avatar

bi 2014-10-08 127.0.0.1

mash zuv heljee

Avatar

РОА 2014-10-08 182.160.2.144

тусгаар тогтнол гээд л их ярьцгаах юм. Монгол тусгаар тгтнолоо алдаж байсан ч юм шиг зарим нь хадуураад л. " Тусгаар тогтнолын ордон " гэж хуртэл байгуулаад л…. Мон ч их хадуурцгаах юм даа !!! Би бол Монгол улс тусгаар тогтнолоо алдаж байсан туух байхгуй л гэж уздэг. Оноодор Английн хатан хаан чинь Австралийнч хаан, Канадын ч хаан биз дээ !!! Оор бур арав гаруй орны хаан !!! Эдгээр орнууд тэгээд тусгаар тогтнолоо алдчихсан орнууд биш биз дээ !!! Манжийн хаантай монголчууд бол ийм хэмжээнд харьцаж байсан шуу дээ !!! Манжийн хааныг монголын ч хаан гэж хулээн зовшаарснаар монголчууд тусгаар тогтнолоо алдчихсан юм биш !!! Харин чиг улам бэхжуулж, Хятадаас хамгаалж чадсан шуу дээ !!! Хятад, манж хоер бол шал оор !!! Хятад бол манж биш, Манж бол хятад биш !!! Монгол бол энэ хоюулаа биш !!! Манж нартай холбоотон болж чадсан учир оноодор бид нар дураараа хэрэлдээд сууж байгаа ш дээ !!! Соел бол тусгаар тогтнолтой холбоотой байж чадах уе ч бий чадахгуй ч уе бий !!! Америк бол тусгаар тогтносон орон биз дээ !! Тэгвэл америкийн ундэсний соел гэж юу байгаа юм бэ !!! Олон соел нийлсэн болохоор зарим монголчууд тэднийг " тэмээ " гэж нэрлэдэг юм билээ !!! Тэмээ чинь олон амьтны шинжийг агуулсан мал гэж л бид ярьдаг биз дээ !!!

Avatar

Зочин 2014-10-08 103.229.121.6

Сонгууль хаяанд ирчихээд байхад Л. Болд хамаг авьяасаа гаргана шуудээ. Нийгмийн ажлаа хийгээд явбал барав. Битгий худлаа хеергеед бай. Соелын урийг чинь соелын яам л тарина шуудээ. Дан ганцааранг нь байлгаж болохгуй. Монголын соелын евийг урлаг, бехчууд авч улдсэн шуу. Ажлаа мэддэг улс нь бичээчдээ. Лу. Болдын мэдэх гэж юу байсан юм. Хувийн бизнесээ хий , МУ- ын терд битгий хутгалд…

Avatar

KJH 2014-10-08 182.160.2.144

АНУ -д ард иргэдээ уугуул ба уугуул биш гэж хуваадаг гэж би сонсоогуй л юм байна !!! Уугуул иргэдгуй учир соелын яам байдаггуй ч гэсэн тайлбар байдаггуй !!! Япон улсын хун амын 99,98 хувь япончууд. Бугд л Японы арлын уугуул оршин суугчид. Гэтэл энэ улс Соелын яамгуй ш дээ !! Соелын хороо бол бий !!! Тэгэхээр Соелын яамтай байх эсэх нь тэр улс ард иргэдээ угуул ба угуул биш ангилснаас болдоггуй байх !!! Ногоо талаар Лу. Болдын яриад байгаа социализмын уеийн соелын яам бол харин ч монголын ундэсний соелд данчиг халгаатай яам байсан шуу дээ !!! Монголчуудын олон уеээрээ бутээсэн соелын дурсгалуудыг " феодализмын уеийн хоцрогдсон зуйл " гэж нэрлэж байсан шуу дээ !!! Эмэгтэйчуудийн усийг нь тайраад алт, монгон даруулгуудыг нь хэрэглэхзийг хориглож байсан биз дээ !!! Одоо манайхан гангараад байгаа хоорог, даалинг чинь социализмын уед хориглочихсон л байсан биз дээ !!! " Зуун чавганцыг уралдуулахад, нэг нь туруулдэг " гэдэг угийг чинь монголчууд л бодож олсон мэргэн уг шуу дээ !!! Лу. Болдын яриа бол тийм л уг. Бодогсон бол дан ганц Соелын яамыг байгуулах л хэрэгтэй л дээ !!! Одоо бол соел, аялал, жуулчлал гээд олон салбарыг нэг дор нийлуулчихсэн учир яам нь ажлаа дийлэхээ байчихаад байгаа юм шуу дээ !!! Шийдвэр гаргадаг сайд нь бух салбарынхаа асуудалд бугдэд нь жигд орж чадахгуй болчихоод байгаа юм аа !! Дор нь ажиллаж байгаа хумуусийн ч асуудал байгаа байх !!! Их хуралд сууж байгаа хумуус оорсдоо салбарын яамдад ажиллаж узээгуй, ажил мэдэхгуй хумуус л дээ !!! Их хурал гэдэг чинь амандаа орсныг дураараа чалчиж, зугаагаа гаргадаг газар ч юм шиг.

Avatar

Зочин 2014-10-08 127.0.0.1

Спортыг нь салгаад Ерөнхий сайд эсвэл шадар сайдад хариуцуулах нь зүйтэй.

Avatar

iug 2014-10-08 103.229.120.18

Za Bold xarin gants udaa zuv yarilaa Texeer Boldiig Soyliin Yamnii said bolgoj Oyungereliig Amerik nuxurtei yum chn Gadaad xergiin saidaar tomiluul yag bolj bgm bishuu Ene neeree togloom bish shu Boduushtai gargalgaa kk

Avatar

HJK 2014-10-08 182.160.2.144

Европ – америкад " оорсдийн бутээсэн соелгуй " гэж ярьдаг. Манай Орос ах нар оорийн бурэлдэхуунд орсон багуудыг гартаа барьж байхын тулд " Та нар соелгуй. Бид та нарыг европын соелтой холбож, наад зах нь усанд ордог болгосон " гэж хэлдэг. Дэлхийн олон нийтийн дунд монголчууд, нуудэлчдийн тухай ийм ороосгол, бодит байдалд ул нийцэх узэл бодол ховж байхад энэ асуудлыг чадсан ч чадаагуй ч эрхлэж байгаа ганц яамыг нь тараана гэдэг уг угаасаа л соелгуй хунээс л гарна. Тийм учраас их хуралд монгоор зодож ороод, толгой хоргодож яваа энэ соелгуй нохдуудээс ер нь салах хэрэгтэй л дээ !!! Их хурал чинь соелгуйчууд, ажилгуйчуудийн л толгой хоргодох газар биш шуу !!! Та нар энэ угийг сайн тогтоож ав !!! Нийгмийг соелтой болгох гэж л хууль баталдаг юм шуу дээ !!! Та нар шиг идсэн ууснаа арвижуулах гэж бол тэнд сууддаггуй юм !!!

Avatar

Ажиглагч 2014-10-08 127.0.0.1

Монгол улсын тусгаар тогнолтой салшгүй холбоотой асуудал хөндсөн байна Болд сайдыг бүрэн дэмжлээ. Үнэндээ энэ олон улсад чинь улс орнууд соёлоороо өрсөлддөг юм шүү дээ. Үнэхээр монголоо гэсэн сэтгэл энэ хүнд байна шүү.

Avatar

уншигч 2014-10-08 112.72.13.24

Энэ аргагүй бодууштай санал гарлаа л даа. АН-ынхан аргагүй л өөр юмаа. Гэтэл нөгөө МАН гэдэг бөөн туршлага болсон төр баригч нам, эдний дарга нар энэ яамыг тараа л гээд байгаа юм. Монголчууд үүнээс л дүгнэлт хиймээр байгаа юм. Үнэн л дээ. Энэ газар шороон дээр нь өдий хүртэл оршин тогтносон уугуул үндэстэн нь манайх юм. Болд сайдад баяр хүргэхэд ч багадахаар санал гаргалаа. Ийм л байвал хэнд ч гэсэн баярлана шүү дээ.

Avatar

Партизан 2014-10-08 103.10.21.120

Би Болд гишүүнийг ийм л чадвартай гэж итгэж байсан.Ер нь МАРГААШ БИШ ГЭХЭД НӨГӨӨДӨР МАНАЙ ЕРӨНХИЙ САЙД ЮМ БИШҮҮ. тАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.журмын анд нь.

Avatar

Зочин 2014-10-08 103.229.121.6

Худлаа инээж ая тал зассан гадаад нехертей авгай зайлаа. Гадаад нехертей газар авч егех, дуудээ тус болох гээд юун улсаа бодохдоо мантай. Оюунгэрэл билуу. Худлаа инээсэн хун их зальтай хуурамч байдаг юм шуудээ

Avatar

Зочин 2014-10-08 103.229.121.6

Соел, боловсрол 2- ыг салгаж болохгуй. Херенгетейгеерее гайхуулдаг Болд битгий мэдэмгийрээд бай. Чм менгеер л цохиж гишуун сайд болсон ухаантай биздээ. Чамаг гадаад яамны сайд гэхээр нуур хийх газаргуй болдог юм. УЭ- ийн мергежилтэй хун гадаад яамны сайд хийдэг юмуу???. Аавынхаа хучинд орос хэлтэй болсон ухаантай биз. Монгол улсын тер ч естой ядарч сульдаж байна даа. Боловсролгуй хун хэзээд ч соелтой байж чадахгуй. Яамдуудыг 10-аас илуу гаргаж болохгуй. нам бус хун гишуун болоосой, энэ аль ч нам хэрэг алгаа. Намаа хамгаалах гэж зовохгуй, ганц ажлынхаа мерийг хеене. Намын даалгавар биелуулэх, намын угэнд орох, намаа хамгаалах, емеерех иймхэн л ажил хийдэг улстерчид юм. МАН АН бусад намыг телеелсен нам бус гэсэн бух гишуудтэй хариуцлагын тооцоо хмйх хэрэгтэй. Новшийн юмнууд…

Avatar

Зочин 2014-10-08 150.129.141.9

чам шиг тэнэг дуугүйхэн хүүхдийн 20 мянга аваад сууж байвал дээргүй юу аан

Avatar

иргэн 2014-10-08 202.179.10.150

Түүх дурсгалын болон өв соёлын зүйлээ гадагш нь зөөдөг луйварчидад Срёлын яам үнэхээр гай болж байгаалдаа тэгээд л үгүй хийх гэж зүтгээд байгаа хэрэг

Avatar

Unshigch 2014-10-08 180.149.78.20

Soyoliin yamgui bolgoh talaar yarij baigaa gishuudiig televizeer sain uzuul, uhaand ni uhna ishig uhchihsen mungunuus uur yum medddeggui malnuudaar zasag duurchee. Mongol uls muhul ruugee yavj bna

Avatar

Иргэн 2014-10-08 180.235.181.224

Яг үнэн. Соёл боловсрол хоёрыг салгаж болохгүй. Соёл, урлагийн ажилтнууд илүү өндөр боловсролтой, боловсрохын үндсэн шинж бэрхшээлийг даван туулдаг, ургуулан боддог асар их логиктой, уран бүтээл логикоос төрдөг, ухаан шаардах хүмүүс шүү дээ. Тэднийг бусдад үлгэрлэхүйц боловсролоос нь хөндийрүүлж алиа салбадаа болгож болохгүй.Соёл- боловсрол.Боловсрол- шинжлэх ухаан.Соёл- шинжлэх ухаан.Иймд БСШУЯам тогтолцооны байгууллага.Соёлыг ингэж ганцаардуулж ярих нь заль. Түүний оронд эмэгтэй сайдаа дэргэдээ аваад хамгаалаад явж болно. Илүү анхаарлаа хандуулж дотночилохын тулд тогтолцооны гажуудал гаргаж болохгүй.Логикоор тоглож болохгүй.

Avatar

Судлаач 2014-10-08 180.235.181.224

Уугуул үэдэстэн бүхэн үндэсний боловсролтой.Соёл- боловсролын илрэл.Тухайн үндэстний соёлыг боловсролоос салгавал утгаа алдаж дампуурна.

Avatar

Зочин 2014-10-08 150.129.141.9

чи дуугүйхэн хэдэн ханзаа цээжил монголчууд өөрийн соёлын тухай яриж байна

Avatar

Зочин 2014-10-08 202.179.10.26

Яг үнэн. Үндэсний эрх ашгийн асуудал шүү, хэдхэн хятадын асуудал биш

Avatar

Зочин 2014-10-08 103.229.121.214

man-yn teneguud uuniig chini medekhguy ee , ted nar zuwkhun ushuu khonzon sanadag kommunist bariltai durakuud shuu dee

Avatar

Зочин 2014-10-08 103.229.121.214

batlan khamgaalakhyn said bish , gadaad khariltsaany said shuu dee

Avatar

Зочин 2014-10-08 150.129.140.87

Лу.Болд бол яахын аргагүй үндэсний элит, улс төрч дөө. Зөв ярьж байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2014-10-08 202.131.233.187

Бүү долоогоод бай. Сайхан луйварчин байх шүү.

Avatar

zochin 2014-10-08 202.131.247.23

luivar hiisen gevel hun bur l hiij baigaa baih. hiij uzeegui mongol hun er n baihgui l bolov uu. chi ooroo ch hiij l baigaa yamar neg baidlaar. gehdee ene hun ulsiihaa toloo chamaas arai ihiig hiisen baih bas arai uhaantai zuil yarij baina

Avatar

батаар 2014-10-08 127.0.0.1

батаарыг балбадаг улс их юмуудаа "бөсгийг" нь ямар их долоодог юм бэ? тийм их амттай авгай юм байхдаа балбахад гончиг гончигдоод бөх соёлын үр дүнд сайн барилдлаа ч гэх шиг балайраад л байсан. мөнгө идэх арга уу? "бөсг" долоох мэх үү? улсын мөнгөөр дэндүү тоглож байна шүү

Avatar

Зочин 2014-10-08 150.129.141.9

чам шиг эь л бусдын ***** долоож байгаа юм биш үү Мангар аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж