Богино хугацаанд утсаа цэнэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Богино хугацаанд утсаа цэнэглэнэ

Ухаалаг гар утасны цэнэг дуусах гэдэг хамгийн том асуудлуудын нэг байдаг билээ. Энэхүү асуудлыг шийдэх төрөл бүрийн шийдлийг технологийн компаниуд эрж хайн олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болсон. Үүний нэг нь банкны карт шиг хэмжээтэй хэрнээ 1,200 mAh хүчин чадал бүхий батерейтай зөөврийн цэнэглэгч юм.

LithiumCard нэртэй уг зөөврийн цэнэглэгч нь цэнэг нь бүрэн дууссан iPhone ухаалаг гар утсыг 70 хувийн цэнэгтэй болтол цэнэглэх боломжтой ба нэг минутанд нэг хувийн цэнэгийг шахах юм.

Ингэснээр маш богино хугацаанд таны гар утсыг цэнэглэнэ гэсэн үг. Үнийн хувьд 55 ам.доллар ба USB оролтоор холбогдон гар утсыг цэнэглэх аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж