Д.Оюунтүлхүүр эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Д.Оюунтүлхүүр эргэн иржээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр өөрийн шинэ клипүүдийнхээ нээлтийг хийхээр зэхжээ. Тэрээр сонсогч фэнүүддээ “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлүүдээ маргааш буюу аравдугаар сарын 9-нд “Баянгол” ресторанд толилуулах гэж байна.

Дуучин Д.Оюунтүлхүүр нь 14 настайгаасаа Япон улсад өөрийн уран бүтээлээ туурвиж, 200 гаруй хандивын тоглолт хийсэн байна. Түүний “Цаасан шувуу” нэртэй дуу нь Японы бага сургуулийн сурах бичгийн хөтөлбөрт багтсан байна.

Дашрамд дуулгахад тэрээр бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ.   

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж