Хивэг экспортлохыг хязгаарлахыг сануулав | News.MN

Хивэг экспортлохыг хязгаарлахыг сануулав

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Хивэг экспортлохыг хязгаарлахыг сануулав

Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонслоо.  Буудай хураалтын үеэр гаднаас импортын буудай оруулж ирэх шийдвэрийг яамнаас гаргасанд гишүүд дургүйцлээ илэрхийлж байсан бөгөөд үүнтэй холбоотой шүүмж хүчтэй өрнөж байв. Ж.Эрдэнэбат гишүүн “Есдүгээр сарын 15-нд ОХУ-аас буудай импортлох зөвшөөрөл өгсөн шийдвэрт чинь харамсаж байна. Монголын хөрсөнд ургасан буудайг, тариаланчдынхаа хөлс хөдөлмөрийг тагтаа шувууны хоол болгож, цасанд даруулж үнэгүйдүүлэх сонирхол юунд байна. Тариаланчдаа дампууруулах гэж байгаа бодлого уу. Улсын хэрэгцээнээс 100 мянган тонноор илүү буудай тариалчихаад байхад яагаад гадны буудай оруулж ирж байгаа юм. ОХУ-аас ирсэн буудайг чанартай гэж тайлбар өгч байна. Гэхдээ яг үнэндээ бол тэд чинь үтрэм дээрээсээ ачаад явуулахгүй нь тодорхой. Ер нь бол агуулахыг нь цэвэрлэж өгч байгаа хэрэг биш үү. Гурилын үйлдвэрүүд чинь тариаланчдын буудайг авахгүй байна шүү дээ” гэсэн юм.

Гишүүн Л.Эрдэнэчимэгийн үг мөн адил Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааг шүүмжлэв. Тэрээр “Яамныханд маань салбараа гэх сэтгэл алга. Сүүний фермерүүдээ дэмжиж байгаа ажлыг бол олж харахгүй нь. Энэ жил 420 мянган тонн улаанбуудай хурааж авах юм байна. Нийт улаан буудайны 24 хувь нь хивэг болох нь. Үүнээс үзвэл 100 мянган тонн хивэг гаргах боломжтой юм байна.  Өнгөрсөн жил ч 300 мянган тонн улаан буудай хурааж авч, 80 мянган тонныг ОХУ-аас оруулж ирсэн. Гэтэл тэднээс гарсан хивэг чинь хаачсан юм бэ. Танай яам тавхан гурил үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалаад Улаанбаатар хотыг сүүгээр хангаж байгаа фермерүүдийн асуудлыг огт авч хэлэлцэхгүй байна. Бүтэн жилийн турш хивэгний асуудлыг ярьж байна. УИХ-ын гишүүн хүн ингэж хөөцөлдөөд асуудлыг шийдүүлж чадахгүй байгаа юм чинь сүүний холбоод, малчид асуудал шийдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Энэ жил дахиад л хивэгээ үргэлжлүүлэн экспортлосоор байх уу. Би танай яаманд хивэгний экспортыг зогсоож өгөөч гэсэн бичиг явуулаад “нийт хивэгний 40 хувийг экспортод гаргаж байгаа” гэх хариу авсан. Тэгвэл тэр үлдэж байгаа 60 хувийн хивэг чинь хаашаа алга болоод байгаа юм бэ. 46 мянган тонн нь монголын зах зээлд үлдэх ёстой. Гэтэл хотын хэрэгцээний 80 хувийг хангаж буй Сонгинохайрханы сүүний нэгдэл 1000 тонн хивэг ч авч чадахгүй сууж байна шүү дээ. Жил гаруйн өмнө 150 мянган төгрөгний үнэтэй байсан хивэг өнөөдөр 400 мянган төгрөгийн үнэтэй болчихсон байна. Гадаадад гараад печень болчихоод л эргээд ирж байна. Зургаан сар хүртэл хивэгний экспортыг хязгаарлаж чадах уу, чадахгүй гэвэл хэн хязгаарлуулахгүй байгаа юм бэ. Тариаланчид төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж буудайгаа асгая гэж байна. Тэгвэл сүүнийхэн маань мөн талбай дээр ирж сүүгээ асгая гэж байна, тэмцэе гэж байна” гэсэн юм. 

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан ч  энэхүү шүүмжлэлийг дэмжин “Хивэгний асуудал өнгөрөгч чуулганы үеэр ч шүүмжлэгдэж байсан. Эхлээд үндэсний үйлдвэрчлэгдээ бодоод, дараа нь экспортоо бодож болдоггүй юм уу. Ер нь танайд байнга ашиг сонирхлын зөрчил явж байгаа шүү” гэсэн юм.

Б.МАНДАХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zotcin 2014-10-08 202.72.245.252

yamnii humuust arga hemjee awaatcee

Avatar

Зочин 2014-10-08 202.55.191.76

Худлаа яриад байхаар арга хэмжээ аваач тэр бизнес хийгээд байгаа нөхдүүдийг шоронд хийгээд л хариуцлага үүрүүлэх хэрэгтэй тэгвэл дахиж ийм хэрэг хийхгүй шүү дээ

Avatar

zochin 2014-10-08 150.129.140.64

hiveg gargahiig yag odoo zogsooo

Avatar

Зочин 2014-10-08 202.179.10.26

Орон нутагт тэжээл алга байна. улсаа бодооч ө.мхий улс төрчидөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж