Батух: Залуу хүн эрч хүчтэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Батух: Залуу хүн эрч хүчтэй байх хэрэгтэй

“Үерхэж явсан андууд тун олон ч

Үнэн сэтгэлийн найзууд хайчав даа

Үнэнё цэнгүйтсэн хорвоод хөрөнгө мөнгө үү?

Үхэл ханхалсан үед найзууд уу?

Сайн ч бай муу ч бай

Миний муусайн найзууд бол найзууд

Найзалсан шиг найзалдаа

Хүн чанараа хааяа тэд гээдэг”….

Залуучуудыг “Найз”, “Бороо”,” Мод” хэмээх хайрын уран бүтээлүүдээрээ FM-ийн чатуудаар удаа дараалан тэргүүлж байгаа  залуу  уран бүтээлч Батух буюу  Н.Батмягмартай ярилцлаа.

  • Өөрөө найруулагч мэргэжлийг эзэмшсэн гэсэн.  Анхы уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?
  • Би хөгжмийн найруулагч мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Дууны үг, ая,найруулга бүх л зүйл дээрээ би өөрөө ажилладаг. Анх дангаараа 2012 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамгийн анхны уран бүтээлээ найз нөхөддөө зориулж “Найз” хэмээх дуугаа гаргасан юм. Тухайн үед тэр даруйдаа л FM, Youtube.com дээр залуучуудад хүрсэн уран бүтээл болсон доо.
  • “Найз” дууны араас ямар уран бүтээлүүд гаргасан бэ?
  • “Найз” хэмээх дуу гарсан цагаас залуучуудын сонсох дуртай дуу болсон. Би анхандаа найз нөхөддөө зориулж “найз нөхөдийн үерхэл, нөхөрлөлийн талаар” энэ дуугаа бичсэн юм. Удалгүй энэ дуу маань олон залуучуудын сонсох дуртай дуу болж, надад ч маш их урам зориг өгсөн. Тэгээд л цаашдаа бие дааж уран бүтээл туурвихаар шийдсэн дээ.  Үүний дараа “Бороо”, “Мод” “Гоё хайр”  дуунуудаа гаргаж, клипжүүлсэн.  Тун удахгүй 2015 онд өөрийн бүх уран бүтээлээ дүрсжүүлсэн CD гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

  • Таны уран бүтээлийн төрөл жаннар юу?
  • Төрөл жаннар гэх зүйлд баригддаггүй ихэвчлэн комешел, хип хоп төрөл жанараар уран бүтээлүүдээ туурвидаг.
  •  Таныг хувийн студитэй гэж байсан.  
  • Тиймээ би “Metronome” хэмээх студитэй. Тэндээ уран бүтээлээ хийдэг .
  • Залуу уран бүтээлч хүний хувьд хүндрэлтэй үе гарна шүү дээ.
  • Хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл бүрийг дурдвал их байна л даа. Гэхдээ дууг минь сонсдог залуучууд, найзууд мөн гэр бүлийн хүн маань дэмжиж, урам өгдөг. Харин хөрөнгө санхүүгийн хувьд жаахан хүндрэлтэй зүйл гардаг. Гэхдээ намайг дэмжиж, тусалдаг маш олон хүмүүс байдаг. Тэдэндээ үргэлж баярлаж байна. Залуу хүн эрч хүчтэй байх хэрэгтэй.
  • Ойрын уран бүтээлийн төлөвлөгөөг сонирхвол?
  • Одоогоор дуунууд дээрээ ажиллаж байна. 2015 он гаргаад анхны CD, бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Мөн “Найз”дуугаа клипжүүлнэ. Бас хөрөнгө санхүү нь шийдэгдвэл бусад дуунуудаа клипжүүлэх бодолтой байгаа.  
  • Ярилцсанд  баярлалаа.

Б.БАТ

Батухын уран бүтээлүүдээс

“Бороо”

 

“Гоё хайр”

 

“Найз”

 

“Мод”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж