З.Энхболд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнд оролцов | News.MN

З.Энхболд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнд оролцов

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

З.Энхболд хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнд оролцов

УИХ-ын дарга З.Энхболд Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын 17 дахь удаагийн зөвлөгөөнд оролцов

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.08/ Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын 17 дахь удаагийн зөвлөгөөнд оролцлоо. Энэхүү зөвлөгөөн 2014 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд түүнийг дэлхийд танигдсан Монголын улс төрчдийн нэг хэмээн уулзалтын эхэнд онцлов.

УИХ-ын дарга З.Энхболд зөвлөгөөнд оролцогчдод “ Монголын хөрөнгө оруулалтын орчинд үүсч буй шинэ боломжууд” нэртэй илтгэл тавилаа. Тэрээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нарын айлчлал болон 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Душанбе хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван улсын ерөнхийлөгчдийн уулзалтын талаарх мэдээллүүдийг өгөв. Шанхайн Хамтын Ажиллагааны уулзалтын үеэр Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван талын дамжин өнгөрөх тээврийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн “Торгоны замын эдийн засгийн бүс”  зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэн гурван улс тохиролцоонд хүрсэн юм. Бид хоёр хөрштэйгээ улс төр, эдийн засгийн гадаад харилцаандаа онцгой анхаарч буйн адилаар бид гуравдагч хөршийн бодлогодоо онцгой анхаарч буй. Өөрөөр хэлбэл Монгол Улс тогтвортой хөгжихийн тулд гуравдагч хөршийн холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл баримтлалын 3.1.1.4, 3.1.1.5, 3.1.1.6-д заасанчлан бид гуравдагч хөршийн бодлогодоо онцгой ач холбогдол өгдөг болохыг мэдэгдэв. 2014 оны намрын ээлжит чуулганаар “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх талаар мэдэгдэв. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирсан бөгөөд хөрөнгө оруулагчдад илүү боломжуудыг бид олгож буй хэмээн зөвлөгөөний үеэр онцлон тэмдэглэв.

Зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын Их Хурлын даргаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбелль УИХ-ын дарга З.Энхболдыг энэ удаагийн зөвлөгөөнд онцгой ач холбогдол өгч оролцсонд талархал илэрхийлээд, 2014 оны ээлжит намрын чуулганаар “Олон Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйд талархал илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

danaa 2014-10-08 137.132.250.9

Delhiid tanigdsan shildeg uls torcg gedgiig Amernk ax hi xeleed baina shuu! Altantuyag tegej xelj ogox xvn bn uu!! kkk.Baival odoo xelehgui bol oroitloo! Mozambekruu utas coxioroi!! TOM AX,BAGSH n tend bzde!

Avatar

danaa 2014-10-08 137.132.250.9

Delhiid tanigdsan shildeg uls torcg gedgiig Amernk ax hi xeleed baina shuu! Altantuyag tegej xelj ogox xvn bn uu!! kkk.Baival odoo xelehgui bol oroitloo! Mozambekruu utas coxioroi!! TOM AX,BAGSH n tend bzde!

Avatar

Зочин 2014-10-08 103.229.121.6

Энэ гэж сайхан гар байнаа. Буруу зевд ганц уг ган гэхгуй. Хеерегдеж еренхий сайд болгож зуудлэв дээ. Буруу зевийг дэвшуулдэггуй хун зевхен яаж цэвэр гарах арга замаа л бодож суугаа. Юун МУ- ыг хегжуулэх бэ??. Хувийн ампиз хеесен амьтан гэж сонссоно. Дуугуй хуний юу нойтон гэдэг билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж