УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлжээ

УИХ-ын 2014 оны Намрын чуулган эхлээд цөөхөн хонож байгаа ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал, 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан зэрэг олон чухал сэдвүүд хөндөгдөж, УИХ-ын гишүүд нилээд идэвхтэй ажиллаж эхэллээ.

 

Өнгөрсөн УИХ-ын Хаврын чуулганаар өргөн баригдсан зарим хуулиудыг 2014 оны Намрын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй, эрх баригч хүчин хойшлууллаа, өөрсдийн өргөн барьсан хуулиа хүч түрэн оруулж ирлээ гэсэн шүүмжлэл ч энэ чуулганы эхэнд өрнөөд авсан. Харин гишүүдийн идэвх хэрхэн өрнөхийг одоо хэлэхэд эрт байна. Өнгөрсөн 2014 оны Хаврын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүд 478 удаа, 23 цаг 45 минут үг хэлснээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 73 удаа, Ч.Хүрэлбаатар 69, С.Баярцогт 66, Б.Бат-Эрдэнэ 57, Д.Оюунхорол 56, С.Бямбацогт 53 удаа үг хэлж тэргүүлсэн байна. Харин өргөн баригдсан хуулийн төсөл, Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийн мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавьж хариулт авсан тоог УИХ-ын Тамгын газраас тоймлон гаргажээ. Хаврын чуулганаар УИХ-ын гишүүдээс хууль өргөн баригчид болон Ерөнхий сайд, ЗГ-ын сайдуудаас нийт 947 удаа асуулт тавьж, хариулт авснаас  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мөн л 62 удаа асуулт тавьж хариулт авсан тоогоор тэргүүлжээ. Удаад нь Б.Бат-Эрдэнэ 47, Д.Лүндээжанцан, 42, Ё.Отгонбаяр 40, Ч.Хүрэлбаатар 38 удаа асуулт тавьж хариулт авсан тоогоор удаалж байна.

 

Үүнийг сөрөг хүчний үйл ажиллагааны илрэл гэж харахаас илүү УИХ-ын гишүүдийн идэвхийг харуулж байгаа үзүүлэлт хэмээн УИХ-ын Хаврын чуулганы тайланд тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: enkhamgalan.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж