Газар тариаланг хамгаалах бүлгэм байгуулагдлаа | News.MN

Газар тариаланг хамгаалах бүлгэм байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.08-нд нийтлэгдсэн

Газар тариаланг хамгаалах бүлгэм байгуулагдлаа

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй сүүлийн үед маргаан дэгдээгээд байгаа импортын буудайтай холбоотой асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандан дэмжлэг хүссэн албан бичиг илгээсэн юм байна. Тариаланчдын тавьж буй хүсэлтийг судалж үзээд УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй Газар тариаланг хамгаалах бүлгэм байгуулжээ.

Монголын тариаланчдын холбооноос ирүүлсэн албан бичигт "Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоон, ургац хураалтын ажлаа цаг агаарын амаргүй нөхцөлд гүйцэтгэж байна. Харамсалтай нь саяхан Засгийн газраас үнэ тогтворжуулах зээл авсан гурилын үйлдвэр нь эх орондоо тарьж ургуулсан буудайгаа худалдан авахын оронд ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна. Үүнтэй уялдаад бусад гурилын үйлдвэрүүд будаа худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна. Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй болж байна. Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулах асуудлыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хэрэв энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү" гэжээ.

Г.НАРАН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-08 203.91.118.162

naadah chini ywuurgui uls tur yum bishuu.

Avatar

Зочин 2014-10-08 203.91.118.162

Пэрэнлэй бол өөрөө Хөдөө аж ахуйн яаманд байхдаа тамтаггүй луйварчин байсан нөхөр шүү дээ. Зураглал нь ойлгомжтой л харагдаж байна ш дээ. яамны Газар тариалангийн газрын дарга байхад нь халаа сэлгээнд ороод халагдсан нөхөр тгэээд л байж суух газаргүй хорсоод өөрийг нь ажлаас чөлөөлсөн хүнтэй дайн зарлаж ажлыг нь уяж байгааа биз

Avatar

Zochin 2014-10-08 103.229.120.38

Ene bol zugeer l MAH iin show

Avatar

зочин 2014-10-08 180.149.78.20

үндлэсний үйлдвэрлэгч нараа дампууруулж байдлаг яам засгийн газар байдаг юм уу Золжаргал гэгч албан тушаалтанд эрүү хэрэг үүсгэж цаазаар авах хэрэгтэй

Avatar

zochin 2014-10-08 150.129.140.64

ene perenlei chin nogoo buudain sangiig luivardaad shorond ordog nohor mon biz dee,mgl uls arai ch dee, Man nam luivarchinaa l hamgaalna daaa, shorond ni yvuulah heregtei

Avatar

Зочин 2014-10-08 127.0.0.1

Er ni barimttai yrih heregtei. Hen gdg company henii company-s budaa avah bsniigaa hoishluulaad bgaa yum geed ner usiig ni zarlaj boldoggui l yum bh daa. teguul hariutslaga tootsohod haa haanaa heregtei l yum. Ene alban bichig ni bol buurunhii l ed bna

Avatar

Зочин 2014-10-08 127.0.0.1

Sonin uls tur hiih geed yadah yum. Oruulahaa boliod l boloo yum bishuu. Teged ch tarisan tariugaa het unetei zarj bgaa shde. Yag taria taridag company-d heden hun ajildag bilee. Teged barag buh yumaa zeel, hungululttei nuhtsluuur l avdag yum bna le shde. Erhluuleed tolgoig ni ileh tusam ulam davraal bh yumaa manaihan neeree. Ehleed gurliin charaa saijruulah unee buuruulehed iim temtsel hiideg boloosoi

Avatar

Зочин 2014-10-08 127.0.0.1

Gurliin une nemegduuleh geel zutgeed baigaa yum bizdee.

Avatar

Zuv zuv 2014-10-08 203.91.117.4

Zuv shdee. 5 guriliin uildveriin ashigiin tuluu yam ene olon tarialanchidiinhaa huls huch hudulmuriig ingej uneguiduulj bolohgui. Yamnii bodlogo uneheer buruu bodlogo todorhoilogchid in yuugaa ch meddeggui in haragdaj bna

Avatar

Зочин 2014-10-08 119.40.97.105

За юун сүртэй гарууд вэ.Буудай оруулхыг нь зогсоолоо тэгээд л боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж